Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилийн ажлын үр дүнгээр уламжлал ёсоор шилдэг багш нараа шалгаруулан шагнаж урамшууллаа
Мандах их сургуулийн ЭЗБТ-ийн эрхлэгч Доктор (Ph.D), дэд профессор С.Цолмон, багш магистр Ж.Гантулга нар, БНХАУ-ын Zhejiang Sci-Tech их сургуулийн Доктор (Ph.D) Gao De Xiang, магистр У.Цогзолмаа нартай хамтран “International Journal of Innovative Science and Research Technology” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд “Influential Factors and Empirical Research on Debt Cooperation Between China and Mongolia” сэдвээр өгүүлэл нийтлүүлсэн байна.
Мандах их сургууль, Хэлний сургалтын “Эрдэм” төвийн хооронд хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2019 оны 9-р сарын 2-ны өдөр Мандах их сургуулийн хурлын танхимд болов.
Мандах Их Сургууль болон Швейцарын Холбооны Улсын Эдийн засаг, Технологийн их сургуулийн хос диплом олгох хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын ажиллагаа 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр боллоо.
Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны захирал Ж. Ариунболд тэргүүтэй мэргэжилтнүүд 2019 оны 6-р сарын 4-ний өдөр Мандах их сургууль дээр ажиллалаа.
андах Их Сургууль 1992 оноос нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр чанартай сургалт явуулж, чадварлаг мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд уг хөтөлбөр өмнө нь 2006, 2012 онуудад үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөр, ажлын төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн нийт хүүхэд залуусын хандлага, төлөвшил, хүмүүжлийн асуудалд анхаарч ажиллахаар “Эерэг хандлага, хөгжил-2019” аяныг нэг жилийн турш таван үе шаттайгаар зохион байгуулагдлаа.
Мандах Их Сургууль, Голомт банкны хооронд хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2019 оны 5-р сарын 29-ний өдөр Мандах их сургуулийн хурлын танхимд болов
андах Их Сургууль эрдэмтэн багш, мэргэжлийн байгууллагын судлаач болон оюутнуудыг хамруулсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг уламжлалыг бий болгосон. Үүний нэг нь олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагдсны 27 жилийн ой, 24 дахь удаагийн төгсөлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаа Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд 2019 оны 05 сарын 08-ны өдөр ёслол төгөлдөр болж, тус сургуулийг Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Банк, Мэдээллийн технологийн мэргэжлээр төгссөн оюутнууд Бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдэгээ гардан авч ажил амьдралын гараагаа эхэллээ.
ерегрин Академик Сервис, Манлайллын “Шонхор” академи хамтран “Bloomberg B-School Connection Educational Resource Center”-ийн бичил кейс судалгаанд суурилсан уралдаант тэмцээнийг B-School Connection олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулиудын хооронд хоёр дахь удаагаа 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр болсон.
Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг Мандах Их Сургуульд нэвтрүүлсэн туршлагаа хуваалцах уулзалтыг Мандах Их Сургууль санаачлан, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн /БМИҮЗ/ дэмжлэгтэйгээр 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа.
XXII олимпиадад багийн дүнгээр Мандах Их Сургууль 1-р байр, Олимпиадын аварга оюутнаар Мандах Их Сургуулийн НББ-Банкны 3-р дамжааны оюутан О.Сарангуа, 2-р байранд НББ-Аудит 3-р дамжааны оюутан Б.Нямтуяа, шагналт 5-р байранд НББ-Аудит 3-р дамжааны оюутан Г.Мөнхтүвшин, Багаа амжилттай удирдаж тэргүүн байр эзэлсэн шилдэг багшаар Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Г.Золбоо нар тодорлоо. Мөн Мандах Их Сургуулийн Дархан салбар сургуулийн оюутан А.Шижирбаатар, Б.Анхзаяа нар “Тор-10”-ын 5, 7-р байранд шалгарч багийн дүнгээрээ 5-р байр эзэллээ.
Мандах Их Сургуулийг Үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит Статистикийн улсын III олимпиад 2019 оны 4-р сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадын дэмжигч байгууллагаар Үндэсний Статистикийн Хороо хамтран ажиллаж, Мандах ИС, МУИС, СЭЗИС, ШУТИС-БУХС, ХААИС-ЭЗБС, ХУИС, ИЗОУИС, ОУЭЗБДС, МҮИС, ЭЗҮДС зэрэг 10 их, дээд сургуулийн 95 оюутан оролцож мэдлэг, чадвараа сорилоо.
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний төвөөс Монгол улсын их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Орчуулах авъяас” англи хэлний орчуулгын уламжлалт уралдааны анхан дунд (Pre-intermediate) түвшинд зохион байгууллаа. Тус уралдаанд Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Англи хэл хөтөлбөрийн оюутан Ганболд овогтой Энх-Од амжилттай оролцож англи уран зохиолыг зөв тайлан ойлгож, эх хэлэндээ уран яруу найруулгатай буулган орчуулж Дэд ба [ ... ]