“Инженерийн механик-2021” олимпиад зохион байгуулагдлаа.

A- A A+
“Инженерийн механик-2021” олимпиад зохион байгуулагдлаа.

Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимээс санаачлан Инженерийн механик-2021 олимпиадыг 2021 оны 04 сарын 30-ны өдөр сургуулийн цахим сургалтын систем ашиглан, Live хэлбэрээр инженерийн хөтөлбөрийн II, III дамжааны оюутнуудын амжилттай зохион байгууллаа. Энэхүү олимпиадыг нээж Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, дэд профессор, доктор Ч. Төрбадрах нээж үг хэллээ. Энэхүү олимпиад нь инженерийн хөтөлбөрийн оюутнуудын механик инженерийн мэргэжлийн суурь хичээлүүдийн онол, практикийн мэдлэг, чадвар, инженерийн бодлого бодох арга зүйг дээшлүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн олимпиадад дараах оюутнууд амжилттай оролцож өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Үүнд:

  • I байранд- Н.Цогжавхлан /ИЭЗ-III/
  • II байранд- Ө.Гангамаа /ИЭЗ-III/
  • III байранд- Б.Туяацэцэг /ИЭЗ-II/
  • Тусгай байранд- Б.Жаргалмаа /ИЭЗ-III/

Инженерийн механик-2021 олимпиадад оролцож оюун ухаанаа сорьсон бүх оюутнуудад болон шагналт байранд шалгарсан оюутнуудад цаашдын сурлага, эрдэм судлалын ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим