МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН “МАНДАХ ЭРДЭМ” СЭТГҮҮЛ ОЛОН УЛСЫН DOI ИНДЕКСТЭЙ БОЛЛОО

МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН “МАНДАХ ЭРДЭМ” СЭТГҮҮЛ ОЛОН УЛСЫН DOI ИНДЕКСТЭЙ БОЛЛОО

Мандах их сургуулиас эрхлэн гаргадаг “Мандах эрдэм” эрдэм шинжилгээний сэтгүүл нь олон улсын “Crossref” байгууллагад албан ёсоор бүртгэгдэж, DOI буюу Дижитал объектын тогтвортой заагч индекстэй болсныг таатайгаар мэдээлж байна.

Энэхүү амжилт нь сэтгүүлийн эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, олон улсын ишлэлийн нэгдсэн системд холбогдох боломж, дэлхийн шинжлэх ухааны эргэлтэд орох нээлттэй байдал болон хүртээмжийг шинэ шатанд гаргаж буй түүхэн алхам юм. Эрдэм шинжилгээний өгүүлэл бүрд DOI индекс олгосноор тухайн судалгааны бүтээл нь дэлхий дахинд баталгаатай, тогтвортой, хялбар хандах нөхцөл бүрдэж байгаагаараа онцгой ач холбогдолтой билээ.

Цаашид “Мандах эрдэм” сэтгүүлд олон улсын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулан нийтэлж, судлаачдынхаа оюуныг дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд өргөнөөр түгээн дэлгэрүүлэхийг зорин ажиллах болно.

Сэтгүүлийн үйл ажиллагааг олон улсын түвшинд гаргахад хувь нэмрээ оруулсан, хамтран ажилласан нийт судлаач, эрдэмтэн багш нартай гүн талархал илэрхийлье.

Ахисан түвшний сургууль