МАНДАХ ИХ СУРГУУЛЬ АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

МАНДАХ ИХ СУРГУУЛЬ АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Мандах Их Сургуулийн Ахисан түвшний сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн Магистрын хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Нээлтэд энэ хичээлийн жилийн  танхим, цахим хосолсон хөтөлбөрөөр суралцах элсэгчдэд сургуулийн удирдлага, багш, ажилтнууд оролцов.

2026–2027 оны хичээлийн жилийн Ахисан түвшний сургуулийн нээлтийн үйл ажиллагааг Сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах нээж үг хэлж, Ахисан түвшний суралцагчдад сургалтын чанар, онцлог болон давуу талуудыг тэмдэглээд, эрдэм шинжилгээ, судалгааны замаа эхлүүлж буй магистрантуудад сурлагын өндөр амжилт хүслээ.

Шинээр элсэгчдэд Ахисан түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа “Мандах Их Сургууль” болон “Ахисан түвшний сургууль”-ийн танилцуулгыг хийж, 2026–2027 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, зорилтууд, онцлог ажлуудыг тодотгон танилцууллаа.

Уг нээлтийн арга хэмжээний үеэр Их Британийн Нэгдсэн Вант улсад төвтэй олон улсын мэргэшсэн менежерийн цол олгодог, Мандах их сургуулийн магадлан итгэмжлүүлсэн CMI (Chartered Management Institute) байгууллагын талаар хариуцсан багш Г.Уянга дэлгэрэнгүй мэдээллийг өгч, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болж төгсөх боломжуудыг магистрантуудад танилцууллаа.

Түүнчлэн шинээр элсэгчдэд Ахисан түвшний сургуулийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан Д.Долгорсүрэн Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай  мэдээллийн систем болон хичээлд ашиглагдах онлайн платформуудын бүтэц, хэрэглээний талаарх зааварчилгааг дэлгэрэнгүй өглөө.

Мандах Их Сургуульд элсэн суралцах болсон магистрантуудад удирдлагууд талархал дэвшүүлж, амжилт хүслээ.