ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА ХӨТӨЛБӨРИЙН “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХАВСАРГА МЭРГЭЖЛИЙН ОЮУТНУУД ТҮҮХ, СОЁЛ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДАДЛАГА ХИЙЛЭЭ

ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА ХӨТӨЛБӨРИЙН “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХАВСАРГА МЭРГЭЖЛИЙН ОЮУТНУУД ТҮҮХ, СОЁЛ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДАДЛАГА ХИЙЛЭЭ

Мандах Их Сургуулийн Гадаад хэлний орчуулга хөтөлбөрийн “Аялал жуулчлал” хавсарга мэргэжлээр суралцаж буй оюутнууд сургалтын хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Аглаг бүтээлийн хийдэд түүх, соёл, байгалийн нөөцийн аялал жуулчлалын дадлагыг амжилттай зохион байгуулж, онолын мэдлэгээ бодит орчинд бататгалаа.

Тус дадлага нь оюутнуудад аялал жуулчлалын нөөц, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогийг газар дээр нь судлах, түүх, соёлын өв болон байгалийн үзэсгэлэнт газар нутгийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломжийг танин мэдэх, аяллын хөтөлбөр боловсруулах, жуулчдад мэдээлэл хүргэх зэрэг практик ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэв.

Энэхүү дадлагаар дамжуулан оюутнууд:

  • Түүх, соёлын аялал жуулчлалын нөөцийг газар дээр нь судлах;
  •  Байгалийн аялал жуулчлалын нөөц, боломжийг тодорхойлох;
  • Соёлын өв, түүхэн дурсгалт газрын аялал жуулчлалын үнэ цэнийг танин мэдэх;
  • Аяллын маршрут, хөтөлбөр боловсруулах арга зүйд суралцах;
  • Аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагчийн ур чадвараа хөгжүүлэх;
  • Гадаадын жуулчдад түүх, соёлын мэдээллийг ойлгомжтой, зөв хүргэхэд шаардлагатай харилцаа, орчуулгын чадвараа практикт ашиглах;
  • Багаар ажиллах, аяллын зохион байгуулалт хийх, аялагчдад үйлчилгээ үзүүлэх ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдлээ.

Гадаад хэлний орчуулга + “Аялал жуулчлал” хавсарга мэргэжлийн хосолсон сургалт нь оюутнуудад гадаад хэл, орчуулгын мэдлэгээ аялал жуулчлалын салбарын мэргэжлийн ур чадвартай хослуулан хөгжүүлэх, цаашид аялал жуулчлалын байгууллага, зочид буудал, аяллын компани, музей, соёлын байгууллага болон хөтөч, тайлбарлагчийн чиглэлээр ажиллах өргөн боломжийг бүрдүүлж байна.

Ийнхүү оюутнууд танхимын сургалтаар эзэмшсэн мэдлэгээ бодит орчинд хэрэгжүүлж, Монгол орны түүх, соёл, байгалийн өвийг дотоод, гадаадын аялагчдад зөв зохистой таниулан сурталчлах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.

ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА ХӨТӨЛБӨРИЙН “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХАВСАРГА МЭРГЭЖЛИЙН ОЮУТНУУДДАА ЦААШДЫН СУРГАЛТ, СУДАЛГААНД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!