Мандах Их Сургуулийн 35 жилийн ойг угтан Гадаад хэлний тэнхимээс ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд “Англи хэлний үндэсний уран илтгэлийн тэмцээн”-ийг 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээн нь сурагчдын англи хэлээр үзэл бодлоо илэрхийлэх, бүтээлчээр сэтгэх, олон нийтийн өмнө уран илтгэх чадварыг хөгжүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлж, дэмжих зорилготой байв.
Гурван үе шаттай тэмцээний видео урьдчилсан шалгаруулалтад 11 аймаг, нийслэлийн 7 дүүргийн 43 сургуулийн 68 сурагч “Тогтвортой хөгжил бидний амьдралд” сэдвээр бүтээлээ ирүүлж үүнээс шалгарсан Дархан-Уул, Дорноговь, Завхан аймаг болон Улаанбаатар хотын 14 сургуулийн 26 сурагч финалын шатанд “Artificial Intelligence in Education” сэдвээр илтгэл тавьж өрсөлдөв.
Тэмцээний шүүгчээр Монголын англи хэлний багш нарын холбооны ерөнхийлөгч, доктор, профессор Н.Мира, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны англи хэлний суурин мэргэжилтэн Шериф Исмайл, Мандах Их Сургуулийн ахлах багш, доктор Б.Энхзул, Нийслэлийн ЕБ-ын 50 дугаар сургуулийн Англи хэлний багш TESOL магистр зэрэгтэй Д.Энхжаргал, Мандах Лицей ахлах сургуулийн Англи хэлний багш Ханна Силва нар ажиллалаа.
15,573,000 төгрөгийн шагналын сантай тэмцээний тэргүүн, дэд, гуравдугаар болон тусгай байр эзэлсэн оролцогчдыг мөнгөн шагнал, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, цахим уншлагын платформ ашиглах эрх, шилдэг 26 оролцогчоос нийлбэр оноогоор 11–16 дугаар байрт шалгарсан зургаан сурагчид англи хэлний сургалтын тэтгэлэг олгож, сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багш нарыг урамшууллаа.
Тэмцээний гол ивээн тэтгэгчээр Мандах Их Сургууль, Гадаад хэлний тэнхим болон НББ–Англи хэл (2014, 2015, 2021, 2025, 2026), Бизнесийн удирдлага (2024), НББ–Эрх зүй (2025), НББ–Банк (2026) хөтөлбөрийн төгсөгчид оролцов. Мөн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Л.Энх-Амгалан, “Ирээдүй Монголын Даамын Академи”, “English Storm”, “Sunny Dream Mongolia”, “LINGORS” байгууллагууд ивээн тэтгэж, дэмжин ажиллалаа.
Тэмцээнд оролцсон нийт сурагчид, сурагчдаа бэлтгэн оролцуулсан багш нар, шүүгчид, төгсөгчид болон ивээн тэтгэгч байгууллагууддаа талархал илэрхийлье. Мөн сурагчдаа удирдан бэлтгэж, Завхан, Дорноговь аймгаас хүрэлцэн ирж тэмцээнд оролцуулсан багш нарт онцгойлон талархал илэрхийлье.
Шагналт байранд шалгарсан сурагчид
Шагнал
Сурагчийн овог, нэр
Сургууль
I байр
Мөнхтөрийн Энгүүн
“Улаанбаатар” бүрэн дунд сургууль
II байр
Доржпаламын Төгөлдөр
“Гэгээрэл” ерөнхий боловсролын сургууль
Цэнгэлбаярын Гүнж
III байр
Түвшингийн Үжин
Мандах Их Сургуулийн харьяа “Мандах лицей” ахлах сургууль
Батжаргалын Янжмаа
Цогжаргалын Энхмэнд
The Best Idea Award
Бат-Эрдэнийн Чинбаяр
Нийслэлийн ерөнхий боловсролын Өнөр сургууль
The Audience Choice Award
Ганбаатарын Мөнх-Эрдэнэ
The Best Pronunciation Speaker
Мижиддоржийн Амаржаргал
Нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургууль
The Most Confident Speaker
Гүнбилэгийн Билгүүндалай
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Мандах Их Сургуулийн Гадаад Хэлний Тэнхим