МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ОЮТУНУУД СОЛОНГОС ХЭЛНИЙ ЯРИАНЫ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ОЮТУНУУД СОЛОНГОС ХЭЛНИЙ ЯРИАНЫ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

БНСУ-ын Хансон их сургуулийн 14 дэх удаагийн “Солонгос хэлний ярианы тэмцээн”-д Мандах их сургуулийн оюутнууд урилгаар оролцлоо.

Энэхүү тэмцээн нь 2 үе шаттай явагдсан ба 1-р шатнаас шалгарсан бизнесийн удирдлага хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Р.Халиунаа Мандах их сургуулиа төлөөлөн амжилттай оролцож, тусгай байр эзэллээ.

Тус тэмцээн 2 үе шаттай явагдсан ба 1-р шатнаас шалгарсан Вьетнам, Турк, Хятад, Мьянмар, Непал, Монгол, Америк зэрэг 7 улсын 12 баг 2-р шатанд оролцсон байна.

Тэмцээн илтгэх, мэтгэлцэх, жүжиглэх зэрэг олон төрлийн хэлбэрээр багууд оролцсон ба Мандах их сургуулийн оюутнууд жүжиглэсэн хэлбэрээр илтгэж оролцлоо. 

Амжилттай оролцсон оюутнууддаа цаашдын хичээл сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүсье.