БНСУ-ЫН BUSAN UNIVERSITY OF FOREIGN STUDIES СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

БНСУ-ЫН  BUSAN UNIVERSITY OF FOREIGN STUDIES СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

 

БНСУ-ЫН  BUSAN UNIVERSITY OF FOREIGN STUDIES СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

 

Мандах их сургууль БНСУ-ын Busan University of Foreign Studies-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Busan University of Foreign Studies-ийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Уг үйл ажиллагаанд Busan University of Foreign Studies-ийн талаас тус сургуулийн ерөнхий захирал, доктор, профессор Квон Окён, Гадаад харилцааны албаны дарга, доктор Хон Мүнсүг тэргүүтэй албаны хүмүүс, Мандах Их Сургуулийг төлөөлж Сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах, ЭЗБТ-ийн ахлах багш, доктор Т.Ганхуяг нар оролцлоо.

Тус сургууль нь 1981 онд байгуулагдан Хүмүүнлэг, нийгмийн ухааны сургууль, Худалдаа, бизнесийн сургууль, Дижитал медиа, мэдээллийн технологийн сургууль, Олон улс судлалын сургуулийн бүтэцтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг явуулдаг байна.

Busan University of Foreign Studies-ийн удирдлага, эрдэмтэн профессорууд манай сургуулийн төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авч, албан ёсны уулзалт хийж, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Тус санамж бичигт дараах хамтын ажиллагааг тусгав. Үүнд:

  • Оюутан солилцоо
  • Багш, ажилтан солилцоо
  • Хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил
  • Богино хугацааны сургалт
  • Хос хөтөлбөр
  • Мандах Лицей ахлах сургуулийн сурагчдын танилцах аялал
  • Бусад хамтын ажиллагаа

Түүнчлэн Busan University of Foreign Studies-д “Мандах-2027” олон улсын 7 дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд оролцох урилгыг гардуулан өглөө. Тус сургуулиас Мандах-2027 хуралд оролцохоо илэрхийлсэн.

Busan University of Foreign Studies-ийн талаас Солонгос хэлний сургалтын төв хамтран байгуулах болон оюутан солилцооны хөтөлбөрийг нэн түрүүнд хэрэгжүүлэх боломжийг судалж хамтран ажиллахыг санал болголоо.