Мандах их сургуулийн төлөөлөгчид БНСУ-ын Хансон их сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд 2026 оны 10-р сарын 29-ний өдөр ажлын айлчлал хийлээ.
Хансон их сургуулиас Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Кин Жихён, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Ким Юуншиг, Гадаад харилцааны албаны дарга Ча Мүнгён, Мандах их сургуулиас Сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах, ЭЗБТ-ийн ахлах багш, доктор Т.Ганхуяг нар байлцлаа.
Тус айлчлалын үеэр талууд зөвшилцөн дараах хоёр чиглэлээр хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Үүнд:
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Мандах их сургуулийн оролцогч талууд болох хамтын ажиллагаатай байгууллагууд, багш нар, суралцагчид, төгсөгчид хамрагдах боломжтой ба байгууллагын үйл ажиллагааг менежментээ сайжруулах, бизнесийн үйл ажиллагаагаа зөв удирдах чадвартай болно.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Мандах их сургуулийн багш нараас гадна Монголын их сургуулиудын багш нар хамрагдаж орчин үеийн сургалт, эрдэм шинжилгээний дэвшилтэт арга барил эзэмших, хиймэл оюун, шинэ техник технологи ашиглах боломжтой болно.
Талууд энэ үеэр цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар санал солилцож, түүнчлэн магистрын 1+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг ярилцаж зөвшилцөлд хүрлээ.
Түүнчлэн Хансон их сургуулийн удирдлагад “Мандах-2027” олон улсын 7 дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд оролцох урилгыг гардуулан өглөө.