Мандах Их Сургуулийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит оюутны спортын наадам 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус спортын наадмыг нээж, Мандах Их Сургуулийн Санхүү эрхэлсэн проректор С.Энхтүвшин үг хэлж, тэмцээнд оролцож буй нийт оюутан, тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.
Мандах Их Сургууль нь сургуулийн аварга шалгаруулах спортын тэмцээнийг 1997 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил тэмцээний цар хүрээ, спортын төрлийг нэмэгдүүлэн өргөн хүрээнд зохион байгуулснаараа онцлог байлаа.
Ийнхүү спортын төрлүүдийн нэгдсэн дүн гарч, төрөл тус бүрийн аваргууд болон спортын наадмын шилдэг баг, тамирчдаа тодрууллаа.
Хөнгөн атлетикийн төрөлд
100 метр эмэгтэй
Тэргүүн байр Санхүү банк 2-2 Г.Амина
Дэд байр Программ хангамж Б.Баярцэцэг
Гутгаар байр Нягтлан бодох бүртгэл 3-3 Б.Намуун
100 метр эрэгтэй
Тэргүүн байр Нягтлан бодох бүртгэл 1-2 А.Ганхүү
Дэд байр Мэдээллийн систем А.Тэмүүлэн
Гутгаар байр Бизнесийн удирдлага 2-1 Ж.Баяр-Эрдэнэ
4х100 эрэгтэй, эмэгтэй холимог баг
Тэргүүн байр Нягтлан бодох бүртгэл 3-2
Дэд байр Нягтлан бодох бүртгэл 2-1
Гутгаар байр Нягтлан бодох бүртгэл 3-3
Олс таталт
Тэргүүн байр Мэдээллийн систем
Дэд байр Инженер, эдийн засаг
Гутгаар байр Нягтлан бодох бүртгэл 1-1, 2-1
Сагсан бөмбөг 3х3 эмэгтэй
Тэргүүн байр Нягтлан бодох бүртгэл -3
Дэд байр Санхүү, банк -4
Гутгаар байр Маркетинг -1
Шилдэг тоглогч Нягтлан бодох бүртгэл -3 А.Ундраа
Сагсан бөмбөг 3х3 эрэгтэй
Тэргүүн байр Нягтлан бодох бүртгэл-Аудит-4
Дэд байр Программ хангамж-1
Гутгаар байр Санхүү банк 2-2
Шилдэг тоглогч Нягтлан бодох бүртгэл-Аудит-4 Ө.Болд-Эрдэнэ
Хөлбөмбөг
Тэргүүн байр Бизнесийн удирдлага 1-4 түвшин
Дэд байр Санхүү банк 1-4 түвшин
Гутгаар байр Мэдээллийн систем 1-4 түвшин
Шилдэг довтлогч Бизнесийн удирдлага-3 О.Бат-Энэрэл
Шилдэг хаалгач Бизнесийн удирдлага-3 М.Мэнд-Амар
Багийн дүнгээр
Тэргүүн байр Нягтлан бодох бүртгэл
Дэд байр Санхүү банк
Гутгаар байр Мэдээллийн систем
Шилдэг хөгжөөн дэмжигч ангиар
Нягтлан бодох бүртгэл-4
Санхүү банк-4
Программ хангамж
Тэмцээний турш оюутан тамирчид спортын ур чадвар, идэвх зүтгэлээ дайчлан оролцож, төрөл тус бүрд өрсөлдөөн өндөр байсны зэрэгцээ багийн ажиллагаа, нөхөрсөг харилцаа, спортын ёс зүйг эрхэмлэн оролцлоо. Жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээний хүрээнд оюутнуудын спортын ур чадвар, тамирчдын чансаа жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь энэ жилийн тэмцээнээс мөн тодорхой харагдлаа.
НИЙТ БАГ ТАМИРЧДАДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЬЕ