МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИАС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ ДЭМЖИХ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД МАГИСТРАНТУУДЫН ОРОЛЦООТОЙ “НАРЛАГ ҮЙЛС” САЙН ҮЙЛСИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Энэхүү санаачилгын хүрээнд хүүхдийн хөгжил, суралцах боломж, сэтгэл зүйн болон нийгмийн сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор нийт 3 сая төгрөгийн үнэ бүхий ном, тоглоомын хандивыг бэлтгэж, “Гүн галуутай” хүүхдийн сувилалд хүлээлгэн өгөв.

Хандивыг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, “Гүн галуутай” хүүхдийн сувиллыг үүсгэн байгуулагч Г.Сумхүүд Мандах Их Сургуулийн Сургалт эрхэлсэн проректор, доктор Ч.Төрбадрах болон Ахисан түвшний сургуулийн захирал, доктор О.Бурмаа нар гардуулан өглөө.

Уг үйл ажиллагаа нь боловсролын байгууллагын нийгмийн хариуцлагыг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэх, хүүхэд багачуудын хөгжил, сайн сайхан байдалд хувь нэмэр оруулахын зэрэгцээ магистрантуудын нийгмийн оролцоо, хамтын хариуцлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.