Дархан-Уул аймаг дахь Салбар сургууль

Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн зорилго

Нягтлан бодох бүртгэлийн өдөр ба эчнээ хөтөлбөрөөр сургалт явуулж, хөдөө орон нутагт  чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэрээ оруулахад оршино.

Тус салбар сургууль нь 2007 онд байгуулагдсан. Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр өдрийн ба эчнээ сургалт явуулж, хөдөө орон нутагт  чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэрээ оруулж байна. Өдрийн хөтөлбөр нь аудит, банк чиглэлээр гүнзгийрдэг ба 4 жил, эчнээ хөтөлбөр нь мэргэжил харгалзахгүй бакалаврын зэрэгтэй хүмүүсийг элсүүлж 2 жил суралцуулан “Нягтлан бодох бүртгэлийн бакалавр”-ын зэрэгтэй төгсгөдөг. Төгсөгчдийн ихэнх нь хөдөө орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байна.



Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн амжилтаас

Дархан дахь салбар сургуулийн оюутнууд нь төв сургууль болон хот, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцдог.

Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад багийн дүнгээр

  • 2015 он Алтан медаль
  • 2014, 2016 он Мөнгөн медаль
  • 2017, 2018 он Хүрэл медаль

Менежментийн улсын олимпиадад багийн дүнгээр

  • 2015 он Алтан медаль
  • 2014, 2019 он Мөнгөн медаль

Татварын улсын олимпиадад

  • 2017, 2019 он Хүрэл медаль /багш /
  • 2018 он Хүрэл медаль

НББ, англи хэлний улсын олимпиадад

  • 2017 он Алтан медаль
  • 2019 он Хүрэл медаль

НББ-ийн англи хэлний орчуулгын улсын олимпиадад

  • 2015 он Алтан медаль

 

Салбар сургуулийн бүрэлдэхүүн