Эрхэм зорилго

Эрдэм шинжилгээ сургалт-судалгааны тэргүүлэх зэргэлэлийн номын сан болон хөгжих нөхцлийг бүрдүүлэн шинэлэг үйлчилгээ, чадварлаг боловсон хүчин бүхий мэдээллийн төв байж олон улсын жишигт ойртсон цахим ухаалаг номын сан байна.

Номын сангийн үндсэн үүрэг

Номын сан нь нийт уншигчдын сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь тусалж ном хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх, е-ном, онлайн мэдээллийн сан, хэвлэмэл болон хэвлэмэл бус мэдээллүүдээр тогтмол хангах. Уншлагын танхимд нь электрон каталогийн хайлтын 1 компьютертай. Багш оюутнуудад электрон болон цаасан хэлбэрээр хайлтыг хийдэг.                  

Электрон хайлтыг үндсэн программ болох үүлэн технологид суурилсан http://mandakh.Lib4U.net  программыг өргөн хүрээнд ашиглаж байна.

Үйлчилгээний төрөл

  • Чөлөөт сонголттой уншлагын фонд
  • Гэрээр ном олгох үйлчилгээ
  • Тогтмол хэвлэлийн үйлчилгээ
  • Хэвлэх үйлчилгээ
  • Цахим мэдээллийн сангийн үйлчилгээ
  • Лавлагаа мэдээллийн үйлчилгээ

 

 Номын сангийн үйлчилгээний зураглал

 

Номын сангийн хамт олон