Оюутны тангаргын үг

Оюунлаг, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө эрдэм мэдлэгт шамдангуй, номд хичээнгүй, сургууль багш нартаа хүндэтгэлтэй байж ёс зүйгээ чанд сахин сурч, хөдөлмөрлөхөө тангараглая.

Оюутны тангаргын үг

Оюутны зөвлөлийн зорилго

Сургуулийн захиргаа, МОХ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, тэдэнд  хандсан ажиллагааг идэвхитэй явуулах, оюутнуудын суралцах арга барил, хамт олноо манлайлах чадавхийг болон бие даан хөгжих бүхий л бололцоог бүрдүүлэхийн  төлөө ажиллахад оршино.

 

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд доор дурдсан үйл ажиллагааг дангаараа болон бусад талтай  хамтран явуулдаг. Үүнд:

  • Оюутнуудын эрдэм шинжилгээ, урлаг спорт, соёлын олон төрөлт арга хэмжээ зохион явуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ төрлийн ажлыг санаачлан хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах
  • МОХ-ын ажиллагаатай нийцсэн, тэдэнтэй нэгдэж ажиллах, мэдээлэл солилцох, тэднээс зөвөлгөө авах, бусад их, дээд сургуулийн оюутнуудтай хамтран ажиллах, оюутнуудын санал бодлыг чөлөөтэй солилцох илэрхийлэх, бүх талын бололцоог хангах.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө аливаа үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах юм.

Зураг . Оюутны зөвлөлийн бүрэлдэхүүн (2020-2021 он)


Оюутны Зөвлөл ба Сургуулийн үйл ажиллагаа

 Мандах Их Сургуулийн “Оюутны зөвлөл” нь сайн дурын үндсэн дээр анги бүрээс нэгдсэн нийт оюутны төлөөлөл юм. Сургалтын алба болон бусад алба нэгжүүдтэй хамтран сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, цаашлаад оюутны идэвх санаачлалыг хөгжүүлж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилготой байна. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд суралцагчдад болон нийгэмд чиглэн ажиллана.

Жил бүр Оюутны Зөвлөлийн удирдан зохион байгуулдаг ажлаас дурдвал:

  • Нээлттэй хэлэлцүүлэг
  • Спортын тэмцээн
  • Урлагын наадам
  • “Бид Мандахчууд” аян
  • Клуб сурталчлах өдөрлөг
  • Дээлтэй Монгол өдөрлөг
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд болон Сайн дурын үндсэн дээр тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулдаг болно.