Түр хүлээнэ үү
  • Бидний тухай
  • Мэдээ
  • Сургуулийн орчин
  • Ажлын байр
  • Холбоо барих
  • Мандах-360
  • сургуулиуд
    • Ахисан түвшний сургууль
    • Нягтлан бодох бүртгэлийн сургууль
    • Инженер, эдийн засгийн сургууль
    • Мэдээлэл, технологийн сургууль
    • Дархан-Уул аймаг дахь Салбар сургууль
    • Мандах Лицей ахлах сургууль
  • Элсэлт
    • ЭЛСЭЛТЭД БҮРТГҮҮЛЭХ
    • Бакалаврын хөтөлбөр
    • Бакалаврын эчнээ хөтөлбөр
    • Элсэгчдэд зориулсан танилцуулга
    • Магистрын хөтөлбөр
    • Докторын хөтөлбөр
    • Элсэгчдэд зориулсан нийтлэг асуулт, хариулт
  • Оюутан
    • Оюутны вэб
    • Тэтгэлэгт хөтөлбөр
    • Оюутны холбоо
    • Оюутны зээл, тусламж
    • Оюутны үйлчилгээ
    • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
    • Клуб, дугуйлан
    • Оюутны тодорхойлолт, маягт
    • Стандарт бичилтийн загвар
    • Оюутны байр
    • Шилдэг хамт олон, оюутан
    • Цагийн ажлын байрны саналууд
  • Сургалт
    • Хос диплом олгох хөтөлбөр
    • Цахим сургалт
    • Сургалтын нэгдсэн хуанли
    • Олон улсын хөтөлбөр
      • CMI
      • Оюутан солилцооны хөтөлбөр
    • Ажлын байранд суурилсан сургалт
    • Бакалаврын хөтөлбөр
    • Докторын хөтөлбөр
    • Магистрын хөтөлбөр
  • Номын сан
    • Танилцуулга
    • Шинэ номын мэдээ
    • Эрдмийн ажлууд
    • Багш нарын бүтээлийн товчоон
    • Электрон каталоги
    • Фэйсбүүк хуудас
    • Open Access Theses and Dissertations
  • Эрдэм шинжилгээ
    • Эрдмийн зөвлөл
    • Хүндэт профессорууд
    • Мандах эрдэм сэтгүүл
    • Багш нарын бүтээлүүд
    • Эрдэм шинжилгээний хурлууд
    • Судалгааны ажлын сэдэв
  • Төгсөгчид
    • Төгсөгчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт
    • Төгсөгчид
    • Бид-Манлайлагчид
      • Мэргэжлийн салбартаа манлайлагч багш нар
      • Мэргэжлийн салбартаа манлайлагч төгсөгчид
    • Ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны саналууд
    • Төгсөгчдийн холбооны үйл ажиллагаа
    • Төгсөгчдийн тодорхойлолт авах
    • Төгсөгчдийн мөшгөх судалгаа - 1
    • Зангиа.мн дээрх зарлагдсан ажлын байрнууд
  • Бидний тухай
  • Мэдээ
  • Сургуулийн орчин
  • Ажлын байр
  • Холбоо барих
  • Мандах-360
card
mandakh mandakh mandakh

Хүндэт профессорууд

  1. Нүүр
  2. Эрдэм шинжилгээ
  3. Хүндэт профессорууд

Хуудасны цэс

  • Эрдмийн зөвлөл
  • Хүндэт профессорууд
  • Мандах эрдэм сэтгүүл
  • Багш нарын бүтээлүүд
  • Эрдэм шинжилгээний хурлууд
  • Судалгааны ажлын сэдэв

Хүндэт профессорууд

  1. Нүүр
  2. Эрдэм шинжилгээ
  3. Хүндэт профессорууд

Д.РЭГДЭЛ | Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Академич

Манай улсын шинжлэх ухаан, нийгмийн томоохон зүтгэлтэн, академич Дүгэрийн Рэгдэл 1976 онд Харьков хотын Улсын Их Сургууль, 1985 онд Берлиний А.Гумбольдтын нэрэмжит их сургуулийг тус тус төгсчээ.
Д.Рэгдэл эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч (2016 оноос) хүртэл энэ салбартаа тасралтгүй 46 дахь жилдээ ажиллаж байгаа байгалийн шинжлэх ухааны доктор (Dr.rer.nat), химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэгтэй, профессор цол, академич хэргэмтэй, ОХУ-ын Эрхүүгийн Их Сургууль, Казахстан улсын Л.Гумилёвын нэрэмжит Евразийн Их Сургуулийн хүндэт профессор, Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академийн гадаад гишүүн юм.
Д.Рэгдэл нь 1977-1982 онд Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд биечлэн оролцож, хамтарсан нислэгийн сансрын биологи, анагаах ухааны салбарт хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний бие даасан 11 туршилт бүхий багц ажлын хүрээнд 6 нэрийн хүнсний шинэ бүтээгдэхүүн гаргаж, тэдгээрийг сансрын нислэгийн үеэр хэрэглэснээр анх удаа монгол хүний бүтээсэн хүнсийг сансрын хоолны цэсэнд албан ёсоор оруулсан ба 1996 онд Монгол улсын төрийн соёрхол хүртсэн.
Тэрээр 1982 оноос онолын биохимийн салбарт амжилттай ажиллаж, 10 шахам ганц сэдэвт зохиол, хамтын бүтээл туурвин, бусад бүтээл 130 гаруй, үүнээс 40 гаруйг нь гадаадын хэвлэлд нийтлүүлж, 1000 гаруй хэвлэлийн хуудас бүхий 20 гаруй ном, бүтээлийг хянан тохиолдуулж, патент, шинэ бүтээлийн эрх 5-ыг хамгаалж, 2 бүтээлд ашигтай загварын гэрчилгээ авчээ.
Тэрээр шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч бөгөөд химийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн (1986), химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүн (2004)-ээр олон жил тогтвортой ажиллаж байгаагийн зэрэгцээ их дээд, сургуулиудад багшилж, 6 оюутны дипломын, 10 магистр, 4 доктор, 2 шинжлэх ухааны докторын судалгааны ажлыг удирдан амжилттай хамгаалуулсан байна.
Академич Д.Рэгдэл нь үндсэн ажлын зэрэгцээ нийгэм, улс төр, шинжлэх ухааны салбаруудын эрх зүйн орчныг сайжруулах, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хүний нөөцийн хөгжүүлэх ажилд идэвхитэй оролцдог нийгмийн зүтгэлтэн бөгөөд 2006 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.
Дэлгэрэнгүй үзэх

Д.РЭГДЭЛ | Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Академич

Манай улсын шинжлэх ухаан, нийгмийн томоохон зүтгэлтэн, академич Дүгэрийн Рэгдэл 1976 онд Харьков хотын Улсын Их Сургууль, 1985 онд Берлиний А.Гумбольдтын нэрэмжит их сургуулийг тус тус төгсчээ. Д.Рэгдэл эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч (2016 оноос) хүртэл энэ салбартаа тасралтгүй 46 дахь жилдээ ажиллаж байгаа байгалийн шинжлэх ухааны доктор (Dr.rer.nat), химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэгтэй, профессор цол, академич хэргэмтэй, ОХУ-ын Эрхүүгийн Их Сургууль, Казахстан улсын Л.Гумилёвын нэрэмжит Евразийн Их Сургуулийн хүндэт профессор, Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академийн гадаад гишүүн юм. Д.Рэгдэл нь 1977-1982 онд Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд биечлэн оролцож, хамтарсан нислэгийн сансрын биологи, анагаах ухааны салбарт хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний бие даасан 11 туршилт бүхий багц ажлын хүрээнд 6 нэрийн хүнсний шинэ бүтээгдэхүүн гаргаж, тэдгээрийг сансрын нислэгийн үеэр хэрэглэснээр анх удаа монгол хүний бүтээсэн хүнсийг сансрын хоолны цэсэнд албан ёсоор оруулсан ба 1996 онд Монгол улсын төрийн соёрхол хүртсэн. Тэрээр 1982 оноос онолын биохимийн салбарт амжилттай ажиллаж, 10 шахам ганц сэдэвт зохиол, хамтын бүтээл туурвин, бусад бүтээл 130 гаруй, үүнээс 40 гаруйг нь гадаадын хэвлэлд нийтлүүлж, 1000 гаруй хэвлэлийн хуудас бүхий 20 гаруй ном, бүтээлийг хянан тохиолдуулж, патент, шинэ бүтээлийн эрх 5-ыг хамгаалж, 2 бүтээлд ашигтай загварын гэрчилгээ авчээ. Тэрээр шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч бөгөөд химийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн (1986), химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүн (2004)-ээр олон жил тогтвортой ажиллаж байгаагийн зэрэгцээ их дээд, сургуулиудад багшилж, 6 оюутны дипломын, 10 магистр, 4 доктор, 2 шинжлэх ухааны докторын судалгааны ажлыг удирдан амжилттай хамгаалуулсан байна. Академич Д.Рэгдэл нь үндсэн ажлын зэрэгцээ нийгэм, улс төр, шинжлэх ухааны салбаруудын эрх зүйн орчныг сайжруулах, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хүний нөөцийн хөгжүүлэх ажилд идэвхитэй оролцдог нийгмийн зүтгэлтэн бөгөөд 2006 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.

Л.ПҮРЭВДОРЖ | Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн

Худалдаа, бэлтгэлийн яаманд 1970-1990 онуудад төлөвлөгч, мэргэжилтэн хэлтсийн дарга, орлогч сайд, тэргүүн дэд сайд, 1992-1996 онд Улсын татварын ерөнхий газрын дарга,2000-2004 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга , 2009 онд Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэрээр дээд боловсролыг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн.
Дэлгэрэнгүй намтар

Д. ДАВААСАМБУУ | Эдийн засагч, Элчин сайд, сангийн сайд асан

Олон улсын харилцааны эдийн засагч Сангийн яаманд 1973-1990 онуудад зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1992 онд орлогч сайд, 1992-1995 онд Сангийн сайд, 1995-1999 онд БНХАУ эл чин сайд, 1999-2000 онд ГХЯ-ны хэлтсийн орлогч дарга, 2001-2008 онд Англи улсад элчин сайдаар ажиллаж байсан. Тэрээр Монгол улсад бүртгэл санхүүгийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, НББОУС-ыг нэвтрүүлэхэд хүчин чармайлттай ажиллаж ирсэн.

1951 онд Завхан аймгийн Сантмаргац сумын нутагт төрсөн.
1973 онд Санхүү, эдийн засгийн техниккум,1979 онд ЗХУ/ хуучин нэрээр/-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч .

Сангийн яаманд 1973-1974, 1979-1990 онд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1992 онд орлогч сайд, 1992-1995 онд Сангийн сайдаар ажилласан.

Алтан гадас одон, Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн хүндэт медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны хүндэт дэвтэрт нэр нь бичигдсэн.
Дэлгэрэнгүй намтар
Дэлгэрэнгүй намтар

Д. ДАВААСАМБУУ | Эдийн засагч, Элчин сайд, сангийн сайд асан

Олон улсын харилцааны эдийн засагч Сангийн яаманд 1973-1990 онуудад зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1992 онд орлогч сайд, 1992-1995 онд Сангийн сайд, 1995-1999 онд БНХАУ эл чин сайд, 1999-2000 онд ГХЯ-ны хэлтсийн орлогч дарга, 2001-2008 онд Англи улсад элчин сайдаар ажиллаж байсан. Тэрээр Монгол улсад бүртгэл санхүүгийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, НББОУС-ыг нэвтрүүлэхэд хүчин чармайлттай ажиллаж ирсэн.

1951 онд Завхан аймгийн Сантмаргац сумын нутагт төрсөн. 1973 онд Санхүү, эдийн засгийн техниккум,1979 онд ЗХУ/ хуучин нэрээр/-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч .

Сангийн яаманд 1973-1974, 1979-1990 онд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1992 онд орлогч сайд, 1992-1995 онд Сангийн сайдаар ажилласан.

Алтан гадас одон, Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн хүндэт медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны хүндэт дэвтэрт нэр нь бичигдсэн.

П. ЦАГААН | МУ-ын Сангийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх, БСШУ-ны Сайд асан

Олон улсын хуульч, эдийн засагч мэргэжилтэй.

1990-1992 онд УБХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 онд Хөдөлмөрийн дэд сайд, 1992-1995 онд Ерөнхийлөгчийн шадар туслах, 1995-1996 онд Голомт банкны ерөнхий захирал, 1996-1998 онд Сангийн сайд, 2004-2008 онд БСШУ-ны сайд, 2006 оноос УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. 2013 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байна.

П.Цагаан 1959 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн. Тэрбээр 1979 онд хууль цаазын дунд сургуулийг, 1980 онд МУИС-ын хуулийн ангид суралцаж байгаад 1985 онд ЗХУ / Одоогийн ОХУ/-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн , Сангийн сайдаар ажилласан. БСШУ-ны сайдаар ажиллаж байсан. Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа.

Р. БАТЖАРГАЛ | Гавъяат эдийн засагч, Доктор, Профессор .

1978-1992 онд ХААИС-д багш, 1992-1996 онд Мандах Бүртгэл дээд сургуульд багш, 1996-1997 онд ММНБИ-ийн ерөнхийлөгч, 1997-2012 онд сангийн яаманд хэлтсийн дарга, 2012 оноос НББ хөгжүүлэх сан, Монголын үнэлгээний институтын зөвлөх, 1996 оноос хойш Мандах Их Сургуульд зөвлөх багш, Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Тэрээр тус сургуулийн тулгын чулууг тавилцаж, одоог хүртэл хамтран ажиллаж байна.

С.ӨЛЗИЙБАТ | Доктор, Профессор

С.ӨЛЗИЙБАТ | Доктор, Профессор

С.ӨЛЗИЙБАТ | Доктор, Профессор

1978-1982 онд ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлд мэргэжилтэн, 1982-1993 онуудад ХААДС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1993-2010 онд Мандах Бүртгэл Дээд Сургуульд хичээлийн эрхлэгч, захирал 2010 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр тус сургуулийн тулгын чулууг тавилцаж өнөөг хүртэл, сургуулийн удирдах багт ажиллаж байсан.

Тэрээр Зардалын бүртгэл, удирдлагын бүртгэл зэрэг сурах бичгүүдийн гол автор бөгөөд эдгээр сурах бичгүүд нь Их дээд сургуулиудын оюутнууд болон мэргэжлийн ажилтнуудын ашигладаг гол сурах бичиг юм.

Л. ДОНДОГ | Гавъяат эдийн засагч, Доктор, Профессор

Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол улсын гавъяат эдийн засагч, доктор, профессор

1966 онд Санхүү-Эдийн засгийн техникумыг нягтлан бодогч мэргэжлээр, 1976 онд ХААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1986 онд докторын зэрэг хамгаалсан, 2006 онд Монгол улсын гавъяат эдийн засагч цолоор шагнагдсан, 2007 онд профессор цол хүртсэн.

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдлийн ерөнхий нягтлан бодогчоор 7 жил, ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас хүрээлэнгийн захирал хүртэл албыг 19 жил хашсан, 1993 оноос хойш Сангийн сайдын дэргэдэх нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч, Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн газрын дарга, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн зэрэг албыг хашиж ирсэн.

Энэ хугацаанд 1993 оны нягтлан бодох бүргэлийн тухай хууль, түүний 2001 оны шинэчилсэн найруулга, 1997 оны Аудитын тухай хууль, түүний 2006 оны шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байсан.

Англи хэлнээс НББОУС, СТОУС болон 90-ээд оны эхэн үеийн бүртгэлийн сурах бичгүүдийг орчуулах ажлыг зохион байгуулах, өөрөө редакторлах, шинэ бүртгэлд нийцсэн олон арван журмыг удирдан боловсруулж, батлуулж хэрэгжүүлэх, бүх аж ахуйн нэгж, төсөвт байгууллагад олон улсын стандартыг нэвтрүүлэх, аудитын компаниудыг шинээр байгуулах, арга зүйн удирдлагаар хангах гэх мэт олон ажилд гар бие оролцож иржээ. Тэрээр ажиллаж байсан байгууллага болон Их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн манай тэргүүлэх зэргийн эрдэмтэн юм.

Ц. ЯДАМСҮРЭН | Доктор, Профессор

Ц. ЯДАМСҮРЭН | Доктор, Профессор

Ц. ЯДАМСҮРЭН | Доктор, Профессор

Ц.Ядамсүрэн МУИС-ийн эдийн засгийн сургуулийг 1966 онд Улс ардын аж ахуйн төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн нэгдэлд эдийн засагч, хотын тээврийг удирдах газар хэлтсийн дарга, ШУА-ийн ЭЗХороо, УТК-ын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтанаар ажиллаж байсан бөгөөд Мандах Бүртгэл Дээд Сургуульд багш, Тэнхимийн эрхлэгч, Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад өдгөө эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Багшийн ажлыг 1975 оноос хийж оюутнуудын суралцах чадварыг дээшлүүлэхэд анхаарч улмаар зэх зээлийн нийгмийн үед нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэнд хамгийн чухал нэмэлт хичээл бол Харилцааны сэтгэл зүй, ахуйн харилцаа хэмээн захирал агсан Б.Сандагсүрэн захирлын даалгаснаар Мандах Бүртгэл дээд сургуульд 1993 оноос Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх, харилцааны сэтгэл зүй хичээл зааж хожмоо МУИС-ийн сэтгэл судлалын багшийн курс төгссөн байна.

Ажиллах хугацаандаа дотоод гадаадын 6 удаагийн курсэд суралцаж, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын ном 5, өгүүллэг 70 гаруйг хэвлүүлсэн байна.

Үндсэн ажлаа хийх дашрамд Монгол улсад өрхийн аж ахуйг хөгжүүлэх судалгааг 1974 оноос хийж энэ талаар ном бүтээл туурвиж Монгол улсад өрхийн аж ахуйг хөгжүүлэх зарим асуудал сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг 1992 онд хамгаалсан.

Ажиллах хугацаандаа суралцагсдад эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх чадварыг эзэмшүүлж, оюутнуудын курсын ажил болон магистрантурт суралцагчдын удирдагч, магистрын бүтээлд шүүмж өгөх зэрэг ажлуудыг тогтмол хийж, 2002 онд Дэд профессор цол хүртэв.

Ажлын амжилтыг нь үнэлж Алтан гадас одон, мөн төрийн ба төрийн бус байгууллагын 4 одон, ойн 10 гаруй медаль, олон хүндэт тэмдэгүүдээр шагнагджээ.

Г. НАНЖИД | Профессор

Г. НАНЖИД | Профессор

Г. НАНЖИД | Профессор

Г. Нанжид нь 1973 оноос өнөөг хүртэл их, дээд сургуульд багш болон удирдах ажилтны алба хашиж ирсэн, нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй.

Тэрээр монгол улсад дээд болон бүртгэл, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа шилдэг ажилтан юм.

Г. Нанжид нь1973-2001 онуудад МУИС-д багшилж, 1992 онд Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулахад оролцож өнөөг хүртэл багшаас захирлыг үүрэгт ажлыг нэр төртэй гүйцэтгэж байна.

Г. Нанжид нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчын Институт, МИДСК, БЕСТ консерциум, ХИДСХолбоо, Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, зэрэг мэргэжлийн болон боловсролын чиглэлийн төрийн бус байгуулагуудыг үүсгэн байгуулах мөн удирдахад оролцож, тэдгээр байгууллагуудын үйл ажиллагаа, үүрэг ролийг дээшлүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн.

Тэрээр Ардын боловсролын тэргүүний ажилтан, Бүртгэл санхүү, Нягтлан бодох, бүртгэл, Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, Монголын үндэсний шилдэг менежер, Ази Европын бүс нутгийн шилдэг менежер бөгөөд "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор шагнагдаж байсан нь түүний хөдөлмөр зүтгэлийн илэрхийлэл билээ.
Дэлгэрэнгүй намтар
Дэлгэрэнгүй намтар

Г. НАНЖИД | Профессор

Г. Нанжид нь 1973 оноос өнөөг хүртэл их, дээд сургуульд багш болон удирдах ажилтны алба хашиж ирсэн, нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй.

Тэрээр монгол улсад дээд болон бүртгэл, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа шилдэг ажилтан юм.

Г. Нанжид нь1973-2001 онуудад МУИС-д багшилж, 1992 онд Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулахад оролцож өнөөг хүртэл багшаас захирлыг үүрэгт ажлыг нэр төртэй гүйцэтгэж байна.

Г. Нанжид нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчын Институт, МИДСК, БЕСТ консерциум, ХИДСХолбоо, Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, зэрэг мэргэжлийн болон боловсролын чиглэлийн төрийн бус байгуулагуудыг үүсгэн байгуулах мөн удирдахад оролцож, тэдгээр байгууллагуудын үйл ажиллагаа, үүрэг ролийг дээшлүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн.

Тэрээр Ардын боловсролын тэргүүний ажилтан, Бүртгэл санхүү, Нягтлан бодох, бүртгэл, Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, Монголын үндэсний шилдэг менежер, Ази Европын бүс нутгийн шилдэг менежер бөгөөд "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор шагнагдаж байсан нь түүний хөдөлмөр зүтгэлийн илэрхийлэл билээ.

Хуудасны цэс

  • Эрдмийн зөвлөл
  • Хүндэт профессорууд
  • Мандах эрдэм сэтгүүл
  • Багш нарын бүтээлүүд
  • Эрдэм шинжилгээний хурлууд
  • Судалгааны ажлын сэдэв

Алба, нэгж

  • Чанарын удирдлага, зохицуулалтын алба
  • Сургалтын алба
  • Санхүү, аж ахуйн алба
  • Ахисан түвшний сургууль
  • Нягтлан бодох бүртгэлийн сургууль
  • Инженер, эдийн засгийн сургууль
  • Мэдээлэл технологийн сургууль
  • Дархан-Уул аймаг дахь Салбар сургууль
  • Мандах Лицей ахлах сургууль
  • Бусад алба нэгж

Оюутан

  • Оюутны веб
  • Оюутны холбоо
  • Тэтгэлэгт хөтөлбөр
  • Зээл, тусламж
  • Үйлчилгээ
  • Оюутны байр
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
  • Клуб, дугуйлан
  • Тодорхойлолт, маягт
  • Хичээлийн хуваарь
  • Стандарт бичилтийн загвар

Сургалт

  • Бакалаврын хөтөлбөр
  • Магистрын хөтөлбөр
  • Докторын хөтөлбөр
  • Цахим сургалт
  • Хос диплом олгох хөтөлбөр
  • Оюутан солилцооны хөтөлбөр
  • Сургалтын нэгдсэн хуанли

Эрдэм шинжилгээ

  • Эрдмийн зөвлөл
  • Хүндэт профессор
  • Мандах Эрдэм сэтгүүл
  • Эрдэм шинжилгээний бүтээлүүд
  • Эрдэм шинжилгээний хурлууд
  • Судалгааны ажлын сэдэв

Төгсөгчид

  • Төгсөгчдийн холбоо
  • Төгсөгчид
  • Бид-Манлайлагчид
  • Ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны саналууд

Хаяг байршил

Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 18/1, Улаанбаатар хот, Монгол, Шуудангийн хаяг: УБ-16040, Ш/Х:88, Мандах Их Сургууль

Холбогдох утас

7018-5950, 7018-5949

Сошиал хаяг

Facebook
Instagram
Twitter

Имэйл хаяг

info@mandakh.edu.mn

Бусад холбоосууд

Ажлын байр 
Newsletter 
Видео сан
Лого татах
Brand Book
UniRank
Epson projector
Nec projector
MAXHUB
USBSHARE

Хаяг байршил

Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 18/1, Улаанбаатар хот, Монгол, Шуудангийн хаяг: УБ-16040, Ш/Х:88, Мандах Их Сургууль

Холбогдох утас:  7018-5950, 7018-5949

Сошиал хаяг

Facebook
Instagram
Twitter

Имэйл хаяг:  info@mandakh.edu.mn

Бусад холбоосууд

Ажлын байр 
Newsletter 
Видео сан
Лого татах
Brand Book
UniRank
Epson projector
Nec projector

World confederation of businesses

World confederation of businesses

World confederation of businesses

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 1992-2024. МАНДАХ ИХ СУРГУУЛЬ Вэб сайтыг: Грийн софт ХХК Дуудлагын төв