Мандах Их Сургууль нь сургалтын онолын мэдлэгийг бодит ажлын орчинтой уялдуулах, оюутнуудыг мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлагатай болгон төгсгөхөд онцгойлон анхаарч ажилладаг. Энэ хүрээнд ажил олгогч байгууллагуудтай хамтран ажилласнаар байгууллагуудын бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалтын агуулгыг хөгжүүлэх, оюутнуудыг суралцах хугацаандаа ажлын байрны орчинтой танилцах, дадлагажих, цаашлаад ажлын байранд шууд шилжин ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна. Энэ хүрээнд уламжлалт “JOB FAIR-2026” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг 16 дахь жилдээ, 2026.11.03-нд зохион байгууллаа.
Энэ удаагийн өдөрлөгт үйлвэрлэл, үйлчилгээ, банк санхүү, аудитын зэрэг 30 шахам аж ахуй нэгж байгууллагууд оролцлоо.
Арга хэмжээг Мандах Их Сургуулийн ректор, профессор Г.Нанжид нээж хэлсэн үгэндээ тус өдөрлөгийг жил бүрийн хавар, намрын улиралд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэхүү арга хэмжээ нь их сургууль, ажил олгогч байгууллага, оюутан, төгсөгчдийг холбох чухал гүүр болж байгааг онцоллоо.
Түүнчлэн ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагууд өдөрлөгт оролцсоноор шаардлагатай хүний нөөцөө бэлтгэх бүрдүүлэх оюутнуудад үйлдвэрлэлийн болон мэргэжлийн дадлага хийх боломж олгох, улмаар ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх мөн аж ахуй нэгжүүдийн ажилчдын мэргэжлийг дээшлүүлэх сургалт хийх зэрэг, талуудыг онцлон боломж тэмдэглэлээ.
Өдөрлөгийн үеэр төлөөлөл болон Мандах Их Сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нарын хооронд уулзалт хэлэлцүүлэг хийж өнөөгийн нөхцөлд оюутан залуусын мэдлэг, ажиллах ур чадвар, хандлага болон ажлын байрны шаардлагыг хангахад анхаарах асуудлуудын талаар ярилцаж, цаашид талууд холбогдох асуудлуудыг хамтын ажиллагааны хүрээнд тухай бүр хэрхэн шийдвэрлэж байх талаар хэлэлцэн санал нэгдэв.
ӨДӨРЛӨГТ ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГУУДДАА ЦААШДЫН АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.