Мэдлэгийг түгээх нь боловсролын байгууллагын эрхэм үүрэг билээ. Иймд нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн сурах бичиг, сургалтын материалыг цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй хүргэх ажлыг өргөжүүлж өөрийн “Mandakh Accounting eBooks” платформыг нээлээ.
Тус платформоор дамжуулан суралцагч, багш, судлаач, мэргэжилтэн болон мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүр цахим ном, сурах бичиг, сургалтын материалыг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.
Эхний бүтээлүүдээр “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Санхүүгийн бүртгэл” хичээлийн цахим сурах бичиг, гарын авлагыг уншигчдын хүртээл болгож байна.
Цахим платформоор зочлох:
https://book.mandakh.edu.mn/
- Чанартай боловсрол
- Нээлттэй мэдлэг
- Хүн бүрд хүртээмжтэй
НЭЭЛТТЭЙ МЭДЛЭГ • ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
#МандахИхСургууль #НягтланБодохБүртгэлийнСургууль