Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс жил бүр төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын оюутан болон төгсөгчдийн дунд зохион байгуулдаг “Татварын бүртгэл-2026” улсын XIII олимпиадад Мандах Их Сургуулийн оюутнууд амжилттай оролцож, тэргүүллээ.
Тус олимпиад нь их, дээд сургуулийн оюутан, төгсөгчдийн татварын бүртгэл, хууль эрх зүй, татварын тооцоолол, тайлагналын талаарх мэдлэг, ур чадварыг сорих зорилготой бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулагддаг.
Энэ удаагийн олимпиадад 300 гаруй оролцогч өрсөлдсөнөөс Мандах Их Сургуулиас эхний шатанд 15 оюутан оролцож, 5 оюутан хоёрдугаар шатанд шалгаран дараах амжилтыг үзүүлэв.
Оюутнуудын амжилт
Оюутны овог нэр
Эзэлсэн байр
Анги
Т.Гүндсамбуу
I байр
НББ-Татвар 4-р түвшин
Г.Олдошгүй-Эрдэнэ
III байр
НББ-Эрх зүй 4-р түвшин
А.Анударь
IV байр
Б.Мөнгөнчавхдас
VI байр
Б.Пүрэвсүрэн
VIII байр
Тэргүүн байр эзэлсэн Т. Гүндсамбуу, гутгаар байр эзэлсэн Г. Олдошгүй-Эрдэнэ болон олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэе.
Оюутнуудынхаа мэдлэг, ур чадварыг хөгжүүлж, мэргэжлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан багш, хамт олонд талархал илэрхийлье.
Та бүхэндээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, цаашдын эрдэм мэдлэг, мэргэжлийн замналд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
Мандах Их Сургуулийн Захиргаа