Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60, Мандах Их сургуулийн 34 дэх удаагийн багш нарын баярын хүндэтгэлийн хурал 2026 оны 10 сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа.
Мандах Их Сургуулийн Ректор, Монгол Улсын Гавьяат багш, профессор Г.Нанжид баярын арга хэмжээг нээж үг хэллээ.
Тэрээр нийт багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж, өнгөрсөн хичээлийн жилд багш, хамт олныхоо олсон ололт, амжилтыг , тэмдэглээд ирэх оны 5 сард болох сургуулийнхаа 35 жилийн ойг угтсан олон талт ажил төлөвлөж байгаа бөгөөд төлөвлөсөн ажлуудаа бүрэн дүүрэн биелүүлж, ойдоо амжилт бүтээлийн дээдээр бэлэг барихыг хамт олондоо уриаллаа.
Тус баярын хурал дээр Боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Засгийн газар болон Боловсролын яам мэргэжлийн холбоодын шагналаар дараах багш нар шагнагдсаныг гардуулан өглөө
“Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр
Боловсролын яамны “Жуух бичиг”-ээр
Хувийн их дээд сургуулиудын холбооны “Багшийн алдар” тэмдгээр
ГХТ-ийн ахлах багш, доктор Буяндалайгийн Энхзул
“Шилдэг залуу багш” тэмдгээр
Уламжлал ёсоор 2025–2026 оны хичээлийн жилд сургалт, эрдэм шинжилгээ, бүтээлч ажил үйлсээрээ хамт олноо манлайлж, үр бүтээлтэй ажилласан шилдэг багш нараа тодруулан, шагнаж урамшууллаа.
Шилдэг судлаач багшаар:
ЭЗБТ-ийн доктор, профессор С.Цолмон
Шилдэг багшаар:
ЭЗБТ-ийн багш М.Жанузах
Шилдэг залуу багшаар:
ЭЗБТ-ийн багш Г.Уянга нар тодорч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Шилдэг тэнхим шалгаруулах болзлыг хангасан “Бүртгэл шинжилгээний тэнхим”-ийн хамт олонд “ШИЛДЭГ ТЭНХИМ” шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнагдсан эрдэмтэн багш, тэнхимийн хамт олонд халуун баяр хүргэж, эрдэм мэдлэг түгээх эрхэм үйлсэд нь өндөр амжилт, бүтээл арвин байхыг ерөөе.
Шилдэг багш нартаа халуун баяр хүргэж, эрдэм мэдлэг түгээх эрхэм үйлсэд нь өндөр амжилт, бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА