Мандах Их Сургуулийн бакалаврын эчнээ болон магистрын хөтөлбөрийн төгсөлтийн үйл ажиллагаа 2026 оны 06 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Ёслолын үйл ажиллагааг нээж Мандах Их Сургуулийн Сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах хөтөлбөрт хамрагдаж амжилттай суралцсан оюутнууд болон тухайн хөтөлбөрт хичээл заасан багш нарт баяр хүргэн, уг хөтөлбөрийн төгсөгчдөд олон давуу тал, боломж олгож байгааг онцлон тэмдэглэж цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүслээ.Үйл ажиллагаанд Мандах Их Сургуулийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож, төгсөгчдөд амжилт хүсэж, диплом энгэрийн тэмдгийг гардуулж өглөө.
Энэ удаагийн төгсөлтөөр бакалаврын эчнээ Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн 121 оюутан, Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрөөр 72 магистрант, “Голомт банкны хамтарсан хөтөлбөр”-өөр 15 суралцагч төгслөө.
Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр дипломын ажил бичиж төгссөн болон 3.7-оос дээш голч дүнтэй суралцсан 2 магистрантад тус сургуулийн докторын хөтөлбөрт хичээлийн жилийн эхний улиралд сургалтын төлбөрийн 10% -ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олгож, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжил хүслээ.
Мөн 3.75-аас дээш голч дүнтэй амжилттай суралцаж төгссөн бакалаврын эчнээ хөтөлбөрийн 49 оюутанд тус сургуулийн магистрын хөтөлбөрт хичээлийн жилийн эхний улиралд сургалтын төлбөрийн 30% -ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олголоо.
Мандах Их Сургуулийн оюутны тангаргийн үгийг төгсөгчдийн төлөөлөл
Бизнесийн удирдлага хөтөлбөрийн төгсөгч Ганхуягийн Доржнамжим
Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөрийн төгсөгч Наранцогтын Ундараа нар уншлаа
Сургуулийн удирдлага, багш нартаа хандан талархлын үгээ төгсөгчийн төлөөлөл Ахисан түвшний сургуулийн Нягтлан бодох бүртгэл магистрын төгсөгч Мөнхбаатарын Алтанзул нийт төгсөгчдөдөө төлөөлөн үг хэллээ.
НИЙТ ТӨГСӨГЧДӨДӨӨ АЖИЛ АМЬДРАЛД НЬ АМЖИЛТ БҮТЭЭЛИЙН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ