Мандах их сургуулийн багш, ажилтнууд Ирландын Дублин хотын их сургуулийн бизнесийн англи хэлний онлайн сургалтанд амжилттай хамрагдлаа

A- A A+
Мандах их сургуулийн багш, ажилтнууд Ирландын Дублин хотын  их сургуулийн бизнесийн англи хэлний онлайн сургалтанд амжилттай хамрагдлаа

Багш, ажилтнуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Ирланд улсын Дублин хотын их сургуультай хамтран Бизнесийн англи хэлний эрчимжүүлсэн онлайн сургалтанд багш, ажилтнуудаа хамруулах ажлыг  2021 оны 3-р сард амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Мандах их сургуулийн 8 багш, ажилтнууд хамрагдсан ба долоо хоногт 5 удаа өдөрт 3 цагийн сургалт хамрагдсан.

Тус онлайн сургалтаар  багш, ажилтнууд англи хэлний ярианы ур чадвар, тэр дундаа бизнесийн орчны харилцаа, яриа хэлцэл,  уулзалт, илтгэл тавих, утсан болон цахим шуудангийн харилцаа холбоог англи хэл дээр гүйцэтгэх ур чадварыг эзэмших юм.  Уг сургалтанд олон улс орнуудын англи хэл  суралцагсадтай хамт нэг анги болж, бие биенээсээ суралцах, өөр хоорондоо англи хэлээр харилцах боломж бүрдсэн нь сургалтыг улам үр дүнтэй болголоо.  Амжилттай суралцсан багш, ажилтнуудад  Дублин хотын их сургуулиас сертификат олгосон байна.

 

 

 

Сургуулийн захиргаа