БҮРТГЭЛ ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭНХИМЭЭС ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ 7 ХОНОГИЙН АЯН 2025.05.12-2025.05.16-НЫ ӨДРҮҮДЭД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

A- A A+
БҮРТГЭЛ ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭНХИМЭЭС ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ 7 ХОНОГИЙН АЯН 2025.05.12-2025.05.16-НЫ ӨДРҮҮДЭД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

БШТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тогтвортой хөгжлийн боловсрол олгох 7 хоногийн аян 2025.05.12-2025.05.16-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Аяны хүрээнд:

  • 2025.05.12-21-ны өдрүүдэд Хариуцлагатай хэрэглээг дэмжих тогтвортой хөгжлийн хүрээнд “ХОЛИО, СОЛИО” өдөрлөгийг нийт багш, ажилтан, оюутнуудын хүрээнд өөрт байгаа ашиглахгүй шинэ болон гамтай хэрэглэсэн хуучин зүйлсээ бусадтай солилцох, зарж борлуулах байдлаар зохион байгуулсан.
  • 2025.05.13-нд “ӨРТГИЙН БҮРТГЭЛ ОЛИМПИАД”-д МИС-ийн төв сургуулийн өдрийн ангийн 3-р түвшний 20, Дархан салбарын 3-р түвшний 8 нийт 28 оюутан оролцсон. Тус олимпиадыг “Монгол Такс ТМЗ” компани 13 дахь жилдээ ивээн тэтгэж, шагналт байранд шалгарсан оюутнуудыг мөнгө болон эд бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. “СДШНББ-ИЙН МИНИ ОЛИМПИАД”-д төв сургуулийн өдрийн ангийн 2-р түвшний 53 оюутан, МИС-Дархан салбарын 1 дүгээр дамжааны 9, 2-р түвшний 14 оюутан нийт 76 оюутан оролцож, эхний гурван байранд хувийн дүнгээр 3 оюутан шалгаруулж, ангийн 15 оюутны нийлбэр үнэлгээгээр шилдэг ангийг тодруулан шагнал гардууллаа. Энэ удаагийн олимпиадыг Баби Тами Аудит ХХК шагналын сангаар ивээн тэтгэж хамтран ажиллалаа.
  • 2025.05.14-нд Чанартай боловсролыг дэмжих зорилтын хүрээнд оюутнуудыг идэвхижүүлж урамшуулах, хичээлдээ хандах хандлага, сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой “БАГШАА НАМАЙГ БОДООРОЙ” уралдаант тэмцээнүүдийг БШТ-ээс орж буй хичээлүүдийн хүрээнд зохион байгуулсан.
  • 2025.05.15-нд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг таниулах, НББ-ийн хөтөлбөрөө сурталчилах зорилготой Brainy teens тэмцээнийг Мандах Лицей ахлах сургуулийн сурагчдын дунд Base Island, Brainy Bay Island, Green Mind Island, Balance Island гэсэн 4 өртөө байдлаар сонирхолтой тэмцээн танилцуулгуудыг агуулан зохион байгуулсан ба 11В, 11А ангиудын 20 суралцагч оролсон.
  • 2025.05.16-нд "Байгаль Орчин, Нийгэм, Засаглал, Тогтвортой байдлын тайлагнал" сэдэвт вэбинарыг Бүртгэл шинжилгээний тэнхим /Мандах Их Сургууль, НББ-ийн сургууль/ пэйжээр 2025.05.16-ны 11:00-13:00 цагийн хооронд лайв хэлбэрээр зохион байгуулсан. Тус лайвын үзэлтийн тоо 2025.05.19-ны байдлаар 12,000 үзэлт байна. Тус вебинарт ММНБИ-ийн СТОУС, арга зүй хариуцсан мэргэжилтэн Л.Бадамханд, Сангийн яамны НББ-н бодлогын газрын мэргэжилтэн Б.Амаржаргал, ТЭСО Группийн тогтвортой хөгжлийн менежер Д.Ууганжаргал, Мандах их сургуулийн НББ-ийн сургуулийн захирал Х.Нямбаяр, Мандах их сургуулийн НББ-ийн сургуулийн оюутан Б.Сэрчмаа нар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлж нээлттэй санал асуулгад хариуллаа.