Энэхүү нэр хүндтэй форум нь аялал жуулчлалын салбарын хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн томоохон арга хэмжээ болсон юм.
Форумын үеэр доктор, профессор Л.Энх-Амгалан багш манай сургуулийн “Гадаад хэлний орчуулагч” хөтөлбөрийг танилцуулж, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэх зорилго, сургалтын онцлог, төгсөгчдийн ур чадвар болон ажлын байрны өргөн боломжуудын талаар мэдээлэл хүргэлээ.