Мандах Их Сургуулийн энэ удаагийн төгсөлтөөр 15 хөтөлбөрийн 367 төгсөгч диплом энгэрийн тэмдгээ гардан авлаа. Ёслолын арга хэмжээ Соёлын Төв Өргөөнд 2025.05.26 өдөр зохион байгуулагдлаа.
Бакалаврын өдрийн хөтөлбөрөөр амжилттай суралцаж 3,5 ба түүнээс дээш голч дүнтэй төгсөж буй 31 төгсөгч Ахисан түвшний сургуулийн магистрын хөтөлбөрт шалгалтгүй элсэн, хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийн 40%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олголоо.
Мандах Их Сургууль нь Англи улсын мэргэшсэн менежерийн институтээр, НББ, Санхүү, Бизнесийн удирдлага, Маркетингийн хөтөлбөрөө хүлээн зөвшөөрүүлсэн тул эдгээр хөтөлбөрийн оюутнууд анхны удаа мэргэшсэн менежерийн институтийн лого бүхий certificate-тай төгсөж байна.
Мандах Их Сургууль болон Швейцарын Холбооны Улсын Эдийн засаг, технологийн их сургуулийн Хос диплом олгох 2024-2025 оны хөтөлбөрт амжилттай хамрагдсан 11 оюутан дипломоо гардан авлаа.
Мандах Их Сургуулийн төгсөгчдөөс Голомтбанкинд 64 төгсөгч ажлын байранд гарч байгаагаас Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн 21 төгсөгчдөд , Түмэн торго ХХК төгсөгч 4 , Премиум группын охин компани Дижитал Апекс ХХК-д төгсөгч 7 , Танасофт ХХК төгсөгч 1, Ихмөнх наран ХХК төгсөгч 2 нийт 78 оюутан ажлын байрны урилга хүлээн авлаа.
НИЙТ ТӨГСӨГЧДӨДӨӨ АЖИЛ АМЬДРАЛД НЬ АМЖИЛТ БҮТЭЭЛИЙН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ