Бүртгэл шинжилгээний тэнхимээс нбб хөтөлбөрийн 3-р түвшний оюутнуудын дунд “өртгийн бүртгэл” хичээлийн олимпиад зохион байгууллаа. Олимпиадад төв сургуулийн өдрийн ангийн 3-р түвшний 20, Дархан салбарын 3-р түвшний 8 нийт 28 оюутан оролцсон юм. Тус олимпиадыг Монгол Такс ТМЗ компани 13 дахь жилдээ ивээн тэтгэж, шагналт байранд шалгарсан оюутнуудыг мөнгө болон эд бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Мөн НББ-ийн Аудит хөтөлбөрийн 3-р түвшний оюутнууд Монгол Такс ТМЗ компанид “Office tour” буюу танилцах аялал хийж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллгаатай танилцлаа.
1-р байр НББ аудит хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Б.Дамдиндорж
1-р байр Дархан салбар сургуулийн 3-р түвшний оюутан Б.Номундарь
2-р байр НББ татвар хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Ц.Агваанхайдав
3-р байр НББ аудит хөтөлбөрийн 3-р түвшний оюутан М.Лхагвасүрэн
3-р байр Дархан салбар сургуулийн 3-р түвшний оюутан Э.Хишигбаяр
Олимпиадын I байрт шалгарсан оюутнууд
Олимпиадын II байрт шалгарсан оюутан
Монгол Такс ТМЗ компани “Office tour”
Олимпиадын эхний 3 байрт шалгарсан оюутнууд
Бүртгэл шинжилгээний тэнхимээс НББ хөтөлбөрийн 2-р түвшний оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг СДШНББ-ийн мини олимпиад 2025.05.13-нд зохион байгууллаа. Тус олимпиадад төв сургуулийн өдрийн ангийн 2-р түвшний 53 оюутан, МИС-Дархан салбарын 1-р түвшний 9, 2-р түвшний 14 оюутан нийт 76 оюутан оролцож, эхний гурван байранд хувийн дүнгээр 3 оюутан шалгаруулж, ангийн 15 оюутны нийлбэр үнэлгээгээр шилдэг ангийг тодруулан шагнал гардууллаа. Энэ удаагийн олимпиадыг Баби Тами Аудит ХХК шагналын сангаар ивээн тэтгэж хамтран ажиллалаа.
№
Овог
Нэр
Анги
Оноо
Байр
1
Алтангэрэл
Баярчимэг
Дархан салбар сургууль
80.33
I
2
Наранбаатар
Төрболд
72.13
II
3
Тогтохбаяр
Энхмаа
68.85
III
Мөн НББ-Эрх зүй анги шилдэг ангиар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
МИНИ олимпиадын явцын зураг
Багийн нэмэлт тэмцэээн:Тооны машинаар хэн хурдан бодох вэ?
Багийн нэмэлт тэмцэээн: Эксел системд хэн сайн ажиллах вэ?
Багийн нэмэлт тэмцээн: АХА