Мандах их сургуулиас 2 жил тутам зохион байгуулдаг олон улсын 6 дахь удаагийн Эрдэм шинжилгээний хуралд Тайланд, БНСУ, Казакстан, Англи, Австрали, Энэтхэг, Монгол улсын эрдэмтэн судлаачид оролцож байна.
Энэ удаагийн хуралд ерөнхий ивээн тэтгэгчээр
Голомт банк, ивээн тэтгэгчээр Наран групп, Юнисолюшн Партнерс ХХК, Новел групп, Монгол Такс ТМЗ ХХК, Премиум корпорац, Түмэн торго ХХК, Грант торнтон аудит ХХК хамтран ажиллаж байна.
Мөн МУ-ын Шинжлэх ухааны академи, Үндэсний статистикийн хороо, Татварын ерөнхий газар, Монголын хүний нөөцийн институт, хэвлэл мэдээллийн түнш SBN телевиз нар дэмжин ажилласан.
“Салбар хоорондын судалгаа ба тогтвортой хөгжил” сэдвийн дор зохион байгуулж буй “Мандах - 2025” олон улсын Эрдэм шинжилгээний хурал Эдийн засаг, бизнес болон Инженер, хүмүүнлэг, боловсрол гэсэн салбар хуралдаанаар явагдаж байна.
“Мандах - 2025” хурал нь их дээд сургуулийн эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжүүд болон судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, салбар хоорондын харилцааг гүнзгийрүүлэн, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн урт хугацааны түншлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү хурлын маань цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд энэ нь бидэнтэй хамтран ажилладаг гадаад дотоодын их дээд сургуулиуд, судалгааны байгууллагуудын идэвхтэй оролцоо мөн Мандах их сургуулийн хамт олны чин сэтгэлийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэдгийг тэмдэглэхэд таатай байна.