Мандах их сургуулийн Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн багш А.Даваадорж дасгалжуулагчтай Н. Амардалай ахлагчтай Сагсан бөмбөгийн “Мандах Мазаалай” эрэгтэй шигшээ баг Монголын оюутны лигт 2024-2025 оны “Division 1”-д шилдэг 8 багийн нэгээр шалгарсан бахдам сайхан амжилт гаргалаа. Өнгөрсөн жилийн амжилтаа ахиулсан, нийт тамирчдадаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.