БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ БОЛОН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ БОЛОН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах Их Сургуулийн бакалаврын эчнээ болон магистрын хөтөлбөрийн төгсөлтийн үйл ажиллагаа 2025 оны 06 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Ёслолын үйл ажиллагааг нээж  Мандах их сургуулийн ректор, гавьяат багш, профессор Г.Нанжид хөтөлбөрт хамрагдаж амжилттай суралцсан оюутнууд болон тухайн хөтөлбөрт хичээл заасан багш нарт баяр хүргэн, цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүслээ.Үйл ажиллагаанд Мандах Их Сургуулийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож, төгсөгчдөд амжилт хүсэж, диплом энгэрийн тэмдгийг гардуулж өглөө.

Энэ удаагийн төгсөлтөөр бакалаврын эчнээ хөтөлбөрийн 105 оюутан болон Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрөөр 22 магистрант төгслөө.

Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр 3.55-аас дээш голч дүнтэй амжилттай суралцаж төгссөн бакалаврын эчнээ хөтөлбөрийн 22 оюутанд тус сургуулийн магистрын хөтөлбөрт хичээлийн жилийн  эхний улиралд сургалтын төлбөрийн 40% -ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олголоо.

Нийт төгсөгчдөдөө цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллахыг хүсье.