Мандах их сургууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ) – ын хооронд хамтран ажиллах гэрээг ШШГЕГ - ын байранд 2025 оны 5 – р сарын 5 – ны өдөр байгууллаа.
Тус гэрээний зорилго нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шаардагдах боловсон хүчнийг бэлтгэх, тэдний карьер өсөлтийг дэмжих, чадавхжуулахад чиглэсэн магистр, бакалавр болон зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэхэд оршино.
Тус гэрээний хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
Тус үйл ажиллагаанд Мандах их сургуулийн ректор Г.Нанжид, сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрах, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Б.Чинбат мөн нөгөө талаас ШШГЕГ – ын захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Т.Өнөртуяа нар байлцлаа.