НББ-ийн сургуулийн БШТ нь 1998 оноос эхлэн жил бүр НББ-ийн хөтөлбөрийн 3-р түвшний ангиудын дунд “НББ-ийн АСТ”-ийг зохион байгуулсаар ирсэн. 28 дахь удаагийн АСТ нь 04-р сарын 08, 10-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд НББ-ийн хөтөлбөрийн 6 ангийн нийт 4 баг оролцлоо. Багууд 1-р шатанд 4, 2-р шатанд 7 нийт 11 төрлийн тэмцээнээр өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа:
I байр - НББ-Англи хэл 3, Банк-Easy busy ангийн хамт олон, Өргөмжлөл 500,000₮ II байр - НББ-МС, Эрх зүй 3-Tooёс ангийн хамт олон, Өргөмжлөл 400,000₮ III байр - НББ-Татвар 3-Tax avengers ангийн хамт олон, Өргөмжлөл 300,000₮
АСТ-ийн гэрийн даалгаврын хүрээнд зохион байгуулагдсан “ACCOUNTING TRENDS” жүжигчилсэн тоглолт болон “ХӨГЖИЛТЭЙ НЯБО” сэдэвт comedy үзүүлбэр нь оюутнуудын мэргэжлийн мэдлэгийг бүтээлч байдлаар илэрхийлэх, багийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн нягтлан бодох бүртгэлийн салбарыг энгийн ойлгомжтой, сонирхолтой байдлаар харуулах зорилготой байв. Энэхүү хосолсон үзүүлбэрүүдээр дамжуулан оюутнууд онолын мэдлэгээ практикт хэрэглэж, тайзны ур чадвар, асуудал шийдвэрлэх сэтгэлгээ, хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлж чадсан юм.