2021.04.19-05.04-ны өдөр Мандах Их сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач оюутан-2021” эрдэм шинжилгээний IV бага хурал их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудын дунд болж өндөрлөлөө. Энэхүү хурал нь үндсэн 2 үе шаттай зохион байгуулагдаж, 1-р шатанд Мандах ИС, МУИС, СЭЗИС, ХААИС, ХУИС гэсэн нийт 5 сургуулийн 68 оюутны 42 илтгэл ирүүлснээс 2-р шатанд 12 илтгэл шалгарч 2021.05.04-ны өдөр цахимаар амжилттай хэлэлцүүлэн шилдгүүдийг тодрууллаа.
Мандах ИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор дэд профессор Ч.Төрбадрах хурлын үйл ажиллагааг албан ёсоор нээж, нийт оролцогч нарт амжилт хүслээ. Шүүх бүрэлдэхүүний хувьд жил бүр гаднын нэр хүндтэй, тэргүүлэх их сургуулиудын доктор багш нар, мэргэжлийн байгууллагын судлаач, мэргэжилтнийг урьж оролцуулдаг онцлогтой. Энэ удаагийн хурлын үйл ажиллагаанд:
Энэ удаагийн хурлын нэг онцлог нь шүүлтийн үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдэд томоохон өөрчлөлт оруулсан бөгөөд зохиогчийн эрхийн зөрчилгүй, бусад судлаачийн санааг шууд болон дам давтахгүй байх чиглэлд анхаарч илтгэл тус бүрийн хуулбарлалтыг шалган үнэлгээнд тусгасан явдал юм. Түүнчлэн шүүгч багш нар өөрсдийн сургуулийн оюутнуудын илтгэл дээр оноо тавихгүй байхаар зохион байгуулалтыг хийсэн нь хурлын шүүлтийн үйл ажиллагааны бас нэг онцлог байв.
Шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр дараах илтгэлүүд шилдэг илтгэлээр шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн боллоо. Тус хуралд Мандах ИС-ийн НББ-Банк хөтөлбөрийн 4-р дамжааны оюутнууд амжилттай оролцлоо.
Хурлын төгсгөлд Мандах ИС-ийн ахисан түвшний сургуулийн захирал, доктор дэд профессор С.Цолмон болон шүүгч нарын төлөөллүүд нийт илтгэгч нарт хандаж судалгааны ажлын ололт амжилт, цаашид анхаарч сайжруулах чиглэлд үнэт зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ жил ирэх тусам илтгэлийн чанар, чансаа, ач холбогдол өндөр болж байгааг онцолж сайшаалаа.
Амжилттай оролцсон нийт оюутнуудад эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Сургуулийн захиргаа