Оюутны эрдэм шинжилгээний хуралд дэд байр, гутгаар байр, тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.

A- A A+
Оюутны эрдэм шинжилгээний хуралд дэд байр, гутгаар байр, тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.

2021.03.26-04.09-ны өдөр ШУТИС-ын оюутны Эрдмийн ХХ чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан, “Эрдмийн шувуу” цомын төлөөх үндэсний хэмжээний оюутны эрдэм шинжилгээний XVIII-р бага хурал “Дижитал шилжилт – Байгууллагын асуудлууд” (сургалт, судалгаа) сэдвийн хүрээнд их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудын дунд болж өндөрлөлөө. Энэхүү хурал нь 2 үе шаттай зохион байгуулагдаж, 1-р шатанд нийт 5 сургуулийн 55 оюутны 40 илтгэл ирүүлснээс 2-р шатанд 10 илтгэл шалгарч 2021.04.09-ны өдөр цахимаар амжилттай хэлэлцүүлэн шилдгүүдийг тодрууллаа. Тус хуралд Мандах Их сургуулийн НББ-Банк болон НББ-Статистик хөтөлбөрийн 3, 4-р дамжааны оюутнууд амжилттай оролцлоо.

  • НББ-Банк 4-р дамжааны оюутан Ц.Сарангуа “Банкны зээлийн сувгийн бодит эдийн засаг дахь нөлөөллийг VECM, GMM загвараар үнэлэх нь” сэдэвт илтгэлээр дэд байр, өргөмжлөл 500,0 мянган төгрөг /Удирдагч багш магистр Ж.Гантулга/
  •  НББ-Статистик 4-р дамжааны оюутан Г.Мягмарсүрэн, НББ-Статистик 3-р дамжааны оюутан Б.Баянжаргал нарын хамтарсан “Байгууллагын гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлтийн (KPIS) асуулгын хүчин төгөлдөр, найдвартай байдлын судалгаа” сэдэвт илтгэлээр гутгаар байр, өргөмжлөл, 300,0 мянган төгрөг /Удирдагч багш, доктор А.Наранцэцэг/
  • НББ-Банк 4-р дамжааны оюутан Э.Бат-Оргил, Ц.Сарангуа нарын хамтарсан “Гүн сургалтын аргад тулгуурлан буруу илэрхийлэлтэй санхүүгийн тайланг илрүүлэх FRAUD загвар боловсруулах нь” сэдэвт илтгэлгэлээр тусгай байр, өргөмжлөл үнэ бүхий зүйл /Удирдагч багш магистр Ж.Гантулга/
  • НББ-Банк 4-р дамжааны оюутан Э.Бат-Оргил “Орчин үеийн машин сургалтын зарим аргуудад тулгуурлан зээлдэгчийн зээлжих чадварыг үнэлэх нь” сэдэвт илтгэлээр тусгай байр, өргөмжлөл, үнэ бүхий зүйл /Удирдагч багш доктор С.Цолмон, магистр Ж.Гантулга/


Удирдагч багш нар болон судлаач оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА