Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуудан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар Мандах Их Сургуулийн төрийн дээд Алтан гадас одонгоор Эдийн засаг, бизнесийн тэнхимийн дэд профессор, доктор, Г. Билгээ, Хөдөлмөрийн хүндэт медалиар Гадаад хэлний тэнхимийн дэд профессор Т. Сумъяа нар тус тус шагнагдаж, хийж бүтээсэн ажил, хөдөлмөрөө төрөөр үнэлүүллээ.
Шагнал хүртсэн багш нартаа сургуулийн хамт олны зүгээс цаашдын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье.
Сургуулийн захиргаа