Монгол улсын засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал болон холбогдох дүрэм журмын хүрээнд цахим сургалтын чанарт өөрийн үнэлгээ, дүн шинжилгээ хийх зорилгоор Мандах ИС-ийн захирлын 2021 оны 3 сарын 18-ны А/07 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан ажилласан.
Цахим сургалтын үйл ажиллагааны талаар өөрийн үнэлгээгээр Мандах их сургуулийн цахим сургалтанд шилжснээс хойш төрийн байгууллагын гаргасан тушаал шийдвэрийг цаг алдалгүй биелүүлж ажиллаж, холбогдох статистик тоо мэдээг гаргаж ажилласан байна. Сургуулиас гаргасан тушаал шийдвэрийг багш, ажилтан оюутнуудад шуурхай танилцуулж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж ирсэн байна. Цахим сургалтын чанарыг дээшлүүлэх, багш оюутнуудад хүртээмжтэй байхад анхаарч үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, хорио цээрийн үеийн халдвар хамгаалалт ариутгалыг хугацаанд гүйцэтгэж ирсэн байна. Үүнд: