Оюутны эрдэм шинжилгээний хуралд дэд болон гутгаар байрт шалгарлаа.

A- A A+
Оюутны эрдэм шинжилгээний хуралд дэд болон гутгаар байрт шалгарлаа.

 

2021 оны 5-р сарын 7 ны өдөр Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын институтаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал онлайн хэлбэрээр зохион байгууллагдлаа. Энэхүү хуралд оролцогч оюутнууд мэргэжлийн ирээдүйн чиг хандлага, аудитын салбарын хөгжил, санхүүгийн менежмент, улсын салбарын санхүүгийн менежмент зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүдээ хэлэлцүүллээ. Эрдэм шинжилгээний хуралд нийт 5 сургуулийн 10 илтгэл шалгарч хэлэлцүүлэгдсэн бөгөөд Мандах Их Сургуулийн оюутнууд амжилттай оролцов. 

ДЭД БАЙРТ: “Ковид-19 цар тахлын үеэрх хувьцаат компаниудын ашигт ажиллагаа” сэдвээр НББ-Статистик IY курсын оюутан Ц.Намуун,  удирдагч багш А.Наранцэцэг (Ph.D) ,

ГУТГААР БАЙРТ: “Ирээдүйн нягтлан бодогчдоос шаардах ур чадваруудыг тодорхойлох нь” сэдвээр НББ-Статистик IY курсын оюутан Г.Энх-Отгон, Г.Мягмарсүрэн, Б.Алтанзул, удирдагч багш А.Наранцэцэг (Ph.D).

 

Амжилттай оролцсон удирдагч багш болон оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сургуулийн захиргаа

2021.05.13