ACBSP нь 1988 онд Канзас мужид бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрүүдийн онцлогт тохирсон магадлан итгэмжлэл хийх зорилготой байгуулагджээ. Тухайн үед Америкийн дээд боловсролын 2400 гаруй байгууллагад бизнесийн удирдлага, санхүү, менежмент болон маркетингийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан ба эдгээрээс 260 нь магадлан итгэмжлэгдсэн байв. Үлдсэн 2140 сургуулиуд зөвхөн бизнесийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилдэг тухайн мэргэжлийн философи, агуулгыг нарийн мэддэг, зорилго зорилтыг нь ойлгодог тийм магадлан итгэмжлэлийн байгууллагатай болох шаардлага тавьсны үндсэн дээр ACBSP байгуулагдсан юм. ACBSP нь 1992 онд USDE-ээр, 2001 онд CHEA-аар хүлээн зөвшөөрөгдсөн нь эдийн засаг бизнесийн чиглэлийн магадлан итгэмжлэх байгууллагуудаасаа анхных нь болсон түүхтэй. 2001 оны байдлаар 47 орны 930 гаруй гишүүнтэй болсон байна. Одоогийн байдлаар Монгол улсын 12 их, дээд сургууль АНУ-ын Бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбарийн магадлан итгэмжлэлийн зөвлөл / ACBSP/-ээр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ гарган хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэхүү ажиллагаанд БМИҮЗ нь Үндэсний төлөөлөгчөөр оролцон эдгээр сургуулиуд болон ACBSP-г холбон хамтран ажиллахаар санамж бичигт 2011 оны 11 дүрээр сарын 25-нд хоёр тал гарын үсэг зурсан болно.
Мандах Их Сургууль АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг ACBSP байгууллагат 2011 онд гишүүнээр элсэн, 2014 оны 5 сарын 2 нд Сургууль болон хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн.