Мандах Их Сургуулийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулсан Математик, Англи хэлний олимпиад 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиадад Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 39 сургуулийн сурагчид оролцож өөрсдийн мэдлэг, чадвараа сорьлоо.
Математикийн олимпиадын шилдгүүд
Тэргүүн байранд Нийслэлийн Номуун сургуулийн сурагч Баасандорж овогтой Энхжин шалгарч 1-р дамжаанд 30 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг болон үнэ бүхий зүйлээр,
Дэд байранд Нийслэлийн Ирээдүй цогцолбор II ахлах сургуулийн сурагч Нямбаяр овогтой Уянга болон Нийслэлийн Номуун сургуулийн сурагч Амарзаяа овогтой Жаргалсайхан нар шалгарч 1-р дамжаанд 20 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг болон үнэ бүхий зүйлээр,
Гутгаар байранд Нийслэлийн 96-р сургуулийн сурагч Лхагвасүрэн овогтой Номин, Нийслэлийн Сант сургуулийн сурагч Нэргүй овогтой Гэгээнхүслэн нар шалгарч 1-р дамжаанд 10 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг болон үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдлаа.
Англи хэлний олимпиадын шилдгүүд
Тэргүүн байранд Нийслэлийн 21-р сургуулийн сурагч Ганхуяг овогтой Тэлмүүн шалгарч 1-р дамжаанд 30 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг болон үнэ бүхий зүйлээр,
Дэд байранд Нийслэлийн 84-р сургуулийн сурагч Гандэлэг овогтой Одбаяр, Өвөрхангай аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн сурагч Ганболд овогтой Бодьхүү нар шалгарч 1-р дамжаанд 20 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг болон үнэ бүхий зүйлээр,
Гутгаар байранд Нийслэлийн 24-р сургуулийн сурагч Отгонжаргал овогтой Ану, Нийслэлийн Ирээдүй цогцолбор II Ахлах сургуулийн сурагч Мөнхбаяр овогтой Нинжин нар шалгарч 1-р дамжаанд 10 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг болон үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдлаа.
Олимпиадад оролцсон нийт сурагчиддаа талархал илэрхийлж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Сургуулийн захиргаа
Сургууль сурталчилах комисс