Мандах Их Сургууль болон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж 2019 оны 04 сарын 03-ны өдөр Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Доктор (Ph.D), дэд Профессор Ч.Төрбадрах, Технологийн сургуулийн захирал, Доктор (Ph.D) Д.Зоригтхүү нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд чанарын менежментийн тогтолцоо, сургалтын дэвшилтэт арга технологи нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд харилцан туршлага солилцох, хамтарсан хурал, сургалт, семинар зохион байгуулах зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээний үеэр Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Ц.Одгарав “Санхүүгийн бүртгэл, Удирдлагын бүртгэл” сэдвээр, Технологийн сургуулийн Сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэ “Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулсан тухай” танилцуулга хийж, харилцан туршлага солилцлоо. Тус арга хэмжээнд Мандах Их Сургуулийн Захирлын ажлын албаны дарга дэд Профессор С.Энхтуяа, Хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Мөнхбат болон Технологийн сургуулийн сургалт хариуцсан орлогч захирал Н.Манчук, Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан орлогч захирал Ц.Төгсбуян болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Сургуулийн захиргаа