НББ-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын II-IV курсын оюутнуудын дунд “Мэргэжлийн англи хэлний олимпиад”-ыг 2019 оны 3-р сарын 22-ны өдөр Мандах их сургууль дээр зохион байгууллаа.
Олимпиадад ХААИС, СЭЗИС, Мандах ИС, Мандах ИС-ийн Дархан салбар сургуулийн 32 оюутан оролцлоо.
Тус олимпиад нь оюутны мэргэжлийн (нягтлан бодох бүртгэл, бизнесс) болон хэлний чадварыг сорьсон агуулгын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд дараах 3 оюутан шагналт байранд шалгарлаа.
I байр: О.Төгсжаргал /СЭЗИС/
II байр: О.Мөнх-Эрдэнэ /СЭЗИС/
III байр: У.Намуун /Мандах ИС-Дархан салбар /
Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
Гадаад Хэлний Тэнхим