Мандах Их Сургууль дээр жил бүр зохиогддог “Цусаа өгч эрдэнэт хүний амь аваръя” сэдэвт Донорын өдөрлөг 2019 оны 02 сарын 22-ны өдөр болж өндөрлөлөө.
Нийт 100 оюутан цусаа бэлэглэж эрдэнэт хүний амь нас аврах буянт үйлс бүтээж, 35 литр цус хандивлажээ. Нэг хүний бэлэглэсэн цус бүрийг гурав хуваан цус цусан бүтээгдэхүүн болгосноор 300 хүнд амьдрал бэлэглэх боломж бүрдсэн байна.
Идэвхтэй оролцсон оюутан залуусдаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Захирлын ажлын алба, Цусны станц