“ОЮУТАН ЦЭРЭГ 2019” ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ.

A- A A+
“ОЮУТАН ЦЭРЭГ 2019” ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ.

 

Оюутан цэрэг хөтөлбөрийн танилцуулга

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Бүртгүүлэхэд тавигдах шаардлага

18 нас хүрсэн байх

Бакалаврын түвшний өдрийн ангийн 1-р курсд суралцдаг байх

2.8 болон түүнээс дээш голч дүнтэй байх

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл явагдах хугацаа

2-р сарын 13-наас 3-р сарын 01-ны хооронд сургалтын албанд бүртгүүлнэ.

Оюутан цэрэг хөтөлбөрийн журам-ыг эндээс дэлгэрэнгүй үзнэ үү.

 

Сургуулийн захиргаа