2017-2018 оны хичээлийн жил

A- A A+
2017-2018 оны хичээлийн жил

Донорын өдөрлөг боллоо

Мандах их  сургуулиас зохион  байгуулдаг “ Цусаа өгч эрдэнэт хүний амь аваръя” сэдэвт Донорын өдөрлөг 2018 оны 03 сарын 14-ны өдөр болж өндөрлөлөө.

Өдөрлөгт 89 хүн оролцсноос 80 хүн нийт 30л 600 гр цус хандивлалаа.

Идэвхтэй оролцсон багш ажилтан, оюутан залуусдаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Санхүү, аж ахуйн алба, цусны станц


Багш, ажилтан оюутнуудыг шинжилгээнд хамрууллаа.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 15-39 нас, 65-аас дээш насны хүмүүсийг хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээг улс орон даяар хийж эхлээд байна.

Энэхүү шинжилгээг манай сургуулийн багш, ажилтан, оюутнуудаас 2018 оны 04 сарын 17-ны өдөр 111 багш ажилтан оюутнуудаас авч, үзлэгийн хуудсыг илгээсэн. Үүнд 5 багш ажилтнаас вирус илэхсэн бөгөөд мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөлөө.

Санхүү, аж ахуйн алба, цусны станц


Боломж ба хөгжил

Мандах Их Сургуулиас нийгмийн хариуцлагын хүрээнд “БОЛОМЖ БА ХӨГЖИЛ” сургалтыг 2018 оны 04 сарын 07-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь англи хэл математикийн хичээлээр ЭЕШ өгөхөөр бэлтгэж буй сурагчдад шалгалтаа  амжилттай өгөх боломжийг олгож, идэвхжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд Монголын Англи хэлний академийн захирал Ц.Хүрэлтулга “ГАЙХАМШИГТ ТАРХИ БА АНГЛИ ХЭЛ СУРАХ АРГА ЗҮЙ”, Мандах Их Сургуулийн Эдийн засаг бизнесийн тэнхимийн эрхлэгч, доктор дэд профессор С.Цолмон “МАТЕМАТИКИЙН ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ” сэдвүүдээр лекц уншлаа.

Англи хэлийг хялбар аргаар, системтэйгээр суралцах болон математикийн шалгалтанд бодлогоо хэрхэн хялбар аргаар бодох, хариунаас нь зөв хувилбарыг олж хугацаандаа хийж гүйцэтгэх талаар сонирхолтой зөвлөмжүүдийг хүргэсэн лекторууддаа баярлалаа.

Бидний зохион байгуулсан сургалтанд идэвхтэй оролцсон нийт сурагчиддаа элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүссэн сургуульдаа элсэн суралцахыг хүсье.

Маркетингийн баг


Донорын өдөрлөг боллоо

Мандах Бүртгэл их  сургууль дээр жил бүр зохиогддог  “ Цусаа өгч эрдэнэт хүний амь аваръя” сэдэвт Донорын өдөрлөг 2017 оны 10 сарын 10-ны өдөр болж өндөрлөлөө.

Өдөрлөгт 86 хүн оролцсноос 54 хүн нийт 21л 600 гр цус хандивлалаа. Цусаа хандивласан хүмүүсийн 50% нь 2-5 дах удаагаа цусаа хандивлаж, 9-15 хүний амь аварсан сайхан мэдээ дуулгахад таатай байна.

Идэвхтэй оролцсон оюутан залуусдаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Санхүү, аж ахуйн алба, цусны станц


“ЭЕРЭГ ХАНДЛАГА, ХӨГЖИЛ-2018”  сэдэвт уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хүүхэд, залуусыг нийгэм соёлын манлайлалд  уриалж, ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэл бүхий хүмүүжилтэй, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “ЭЕРЭГ ХАНДЛАГА, ХӨГЖИЛ-2018” сэдэвт уулзалтыг нийт 96 их дээд сургуулийн оюутнуудад зохион байгуулах юм.

Энэхүү ажлын хүрээнд  тус уулзалтыг 2018 оны 05 сарын 16-ны өдөр Мандах Их сургуулийн оюутнуудын дунд зохион байгууллаа.

Уулзалт, лекцийг Хүний хөгжлийн академийн багш, лектор Амарбаясгалан уншсан бөгөөд  тэрээр оюутнуудын төлөвшил, ёс заншил, уламжлалаа сэргээн авч үлдэхийн ухаан, бидний өдөр тутам тулгардаг, мэддэг ч хэрэгжүүлдэггүй сэтгэлгээг сэргээн цаашид хэрхэн амжилттай суралцаж, эх орондоо хэрэгтэй хүн болох талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Энэхүү үйл ажиллагаанд манай сургуулийн оюутнууд нэгдлээ.
Сургуулийн захиргаа


Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аянд нэгдлээ.

Сүрьеэ өвчин 1990-ээд оноос дэлхий дахинд, дахин сэргэж буй халдварт өвчний тоонд зүй ёсоор орж байна. ДЭМБ-ын тооцоолсноор 2016 онд 10.4 сая хүн шинээр өвчилж, 1.7 сая хүн уг өвчний улмаас нас барсан байна.

Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орны тоонд орж байгаа юм. Өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 182 байгаа нь дэлхийн дунджаас өндөр аж.

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян орон даяар эхэлж байна. Энэхүү аян хэрэгжсэнээр сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлэг хавьтал, халдвар хамгааллын тусламж үйлчилгээнд шаардагдах хүний нөөц, тоног төхөөрөмж, үйлчилгээний чанар хүртээмж сайжрах зэрэг олон эерэг үзүүлэлт гарах юм байна.

Мандах Их Сургуулийн багш ажилтан, оюутнууд энэ аянд нэгдэн 2018 оны 05 сарын 17,18-ны өдрүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.

Үзлэгт нийт 297 багш ажилтан, оюутнууд хамрагдаж 2 оюутанд нарийвчилсан шинжилгээ хийхээр болсон байна.

Захирлын ажлын алба


Намрын ургац хураалтанд явлаа.

Өмнөх үеийнхнийхээ бүтээн байгуулж байсан цаг үеийг эргүүлэн авчирч оюутан цагийн хамгийн дурсгалт мөчүүдийн нэг болсон “Намрын ургац хураалт”-нд манай сургуулийн 50 оюутан гар бие оролцохоор өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхантолгойг зорилоо.

Манай сургууль эх орныхоо хөгжил, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа Гацуурт компанийн хамт олонтой хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

Үе тэнгийнхэндээ үлгэр дууриал болсон оюутан залуусдаа амжилт хүсье.
Санхүү, аж ахуйн алба


Мандахчууд 5 ханатай гэр бэлэглэлээ

Мандах бүртгэл их сургуулийн НББ англи хэлний 1-р курсын оюутан, Итгэл сэтгэлийн гүүр сангийн гишүүн Г:Базраагийн  санаачлагаар Мандах бүртгэл их сургуулийн багш, ажилчид, оюутнуудын дунд нэгэн хандивын аян өрнөсөн билээ.

Хандивын аянаар нийт 1,5 сая гаруй төгрөг цугларсан бөгөөд түрээсийн түцэнд  3 хүүхэдтэйгээ амьдардаг БЗД-ийн иргэн Даш-Оюунд иж бүрэн 5 ханатай гэр авч өглөө.  Түцэнд байх үед газ дэлбэрч ээж хүү хоёр түлэгдэж олон сар эмнэлэгээр явсны хүчинд эсэн мэнд гарч чаджээ.

БЗД -ийн 27-р хорооны засаг дарга Батдэлгэр Ламзав гэр барих газар өгч дэмжиж ажиллаа. Энэхүү хандивын аянд оролцсон багш ажилтан, оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлэе.

Сайн үйлс бүхэн сая саяар дэлгэрэх болтугай.
Санхүү, аж ахуйн алба