2012 онд Мандах Бүртгэл Дээд Сургууль БНСУ-ын Коокмин их сургуультай хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Коокмин их сургууль нь 1946 онд байгуулагдсан, 14 чиглэлээр 24000 гаруй гадаад, дотоодын оюутан суралцдаг, сургалтын чанараараа Сөүл хотдоо эхний 5-д жагсдаг БНСУ-ын томоохон их сургуулиудын нэг юм.
Тус сургуультай бид багш, оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний талаар хамтран ажиллахаар тогтсон бөгөөд тус хамтран ажиллах гэрээний хүрээнд Мандах Бүртгэл Дээд Сургуулийн Бүртгэл санхүүгийн тэнхмийн багш А.Наранцэцэг Коокмин Их сургуулийн Докторын хөтөлбөрт амжилттай суралцаж байна.