Мод тарьж амьд өв үлдээе

A- A A+
Мод тарьж амьд өв үлдээе

Мандах Их Сургуулийн Санхүү, хангамж үйлчилгээний албанаас санаачлан, 2020 онд төгсөх оюутнуудын дэмжлэгтэйгээр “МОД ТАРЬЖ АМЬД ӨВ ҮЛДЭЭЕ” уриан дор 2019 оны 09 сарын 26-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200ш мод тарьж, “Мандах Төгөл”-ийг байгууллаа.  Мандах төгөл нь жилийн бүрийн намар уламжлал болгон өргөжин тэлнэ.

 

 

 

 Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай.  Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг учир бид бүхэн энэхүү арга хэмжээг уламжлал болгон хийхээр санаачилсан юм.

Энэ жилийн үйл ажиллагаанд төгсөх ангийн 220 гаруй оюутан, багш ажилтнууд, ҮЦХ-гийн ажилтнуудын зааварчилгаар чацарганы мод тарьлаа. Идэвхитэй оролцсон багш ажилтан оюутнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

САНХҮҮ, ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА