Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэхийг уриалж байна

A- A A+
Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэхийг уриалж байна

Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт эрчимтэй нэмэгдэж, ДЭМБ-ын гишүүн 195 орноос 185 орон, нутаг дэвсгэрийг хамраад байна. Өвчний тархвар зүйн олон улсын эрдэмтэн, судлаачид коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт цаашид үргэлжлэх хандлагатайг сануулж байна.

Гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүхээс гадна бие биенээсээ 2 метрээс багагүй зайд харилцах нь халдвар авах, тараах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой болохыг ДЭМБ зөвлөж байна.

Мөн монгол улсын засгийн газар, эрүүл мэндийн яам, улсын онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэр, зөвлөмж, уриалгыг ямагт дагаж мөрдөхийг уриалж байна.

Иймд коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахын тулд  мэргэжлийн  байгууллагуудаас өгсөн дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалж байна. Үүнд:

  • Амны хаалт (маск) тогтмол зүүх
  • Шаардлагатай тохиолдолд аливаа хүнтэй харилцахдаа хэт ойроос харилцахгүй байх  
  • Гараа сайтар угаах,  ариутгах
  • Хүний бөөгнөрөл үүсгэсэн олон нийтийн газраас явахгүй байх
  • Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй, гараас-гарт үйлчлэхээс татгалзах
  • Төрийн болон төрийн бус байгууллагын үйлчилгээг цахим хэлбэрээр авах
  • Банкны АТМ, карт уншигч төхөөрөмж, дэлгүүрийн сагс, цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул зэрэгт хүрэлцэхгүй байх

Шинэ коронавирусын  нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорхи холбоосоос авна уу.

https://covid19.mohs.mn/

https://www.mohs.mn/


ШИНЭ КОРОНАВИРУСЫН  ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!

Сургуулийн захиргаа