Багш нарын баяраа цахимаар тэмдэглэлээ.

A- A A+
Багш нарын баяраа цахимаар тэмдэглэлээ.

Багш нарын баяраа цахимаар тэмдэглэлээ.

Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдрийн баярын арга хэмжээ 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Уламжлал ёсоор  2020-2021 оны хичээлийн жилд сургалт, эрдэм шинжилгээ, бүтээлч ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан шилдэг багш нараа тодруулан шагнаж урамшууллаа.

2021 оны “Оны шилдэг багш”-аар Ахисан түвшний сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор С.Цолмон ,

“Шилдэг залуу багш”-аар Эдийн засаг, бизнесийн тэнхимийн багш П.Насанжаргал нар шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Мөн БШУЯамны “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр Бүртгэл шинжилгээний тэнхимийн доктор, дэд профессор А.Наранцэцэг,

 “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр Мэдээлэл, технологийн сургуулийн захирал Ө.Ганзориг, Компьютерийн ухааны тэнхмийн ахлах багш Я.Сүхбаатар нар,

МХИДСХолбооны “Шилдэг багш”-аар Бүртгэл шинжилгээний тэнхмийн багш Э.Энх-Амгалан, З.Ундармаа, Компьютерийн ухааны тэнхмийн багш Н.Ринчмаа нар тус тус шалгарлаа.

Тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр дараах багш нарт “Ахлах багш”-ийн зэрэг олголоо. Үүнд:

  1. Ш.Цэцэгжаргал         Бүртгэл шинжилгээний тэнхмийн багш
  2. Ж.Нарантуяа              Суурь шинжлэх ухаан инженерчлэлийн тэнхмийн багш
  3. Д.Энхбилэг                Дархан-уул аймаг дахь салбар сургуулийн багш
  4. Э.Өлзийхишиг          Дархан-уул аймаг дахь салбар сургуулийн багш
  5. Б.Оюунцэцэг                         Дархан-уул аймаг дахь салбар сургуулийн багш

Сургуулиас 3 жил тутам олгодог онцгой шагнал болох Samsung Tab S7-ын эзнээр Эдийн засаг, бизнесийн тэнхмийн багш Ж.Гантулга шалгарсан бол Бүтээлч саналаа ажил хэрэгч төсөл болгон амжилттай хэрэгжүүлж, сургуулийн төлөвлөлт, тайлан гаргах ажлыг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан Гадаад  хэлний тэнхмийн эрхлэгч Б.Баатарцогтод төслийн санхүүжилтийг гардуулан өглөө.

Арга хэмжээний үеэр их сургууль болон лицей сургуулийн шинэ багш, ажилтнууд урлагийн үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн шинээр байгуулагдсан бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад тамга гардуулах ёслол боллоо.

Нийт Эрдэмтэн багш нартаа Чанартай сургалт явуулж, Чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсье.

Сургуулийн захиргаа