Японы Тохоку их сургуулиас санаачлан хэрэгжүүлж байгаа “Дэлхийг холбоно” төслийн хүрээнд зохион байгуулагдсан онлайн арга хэмжээнд Мандах их сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо

A- A A+
Японы Тохоку их сургуулиас санаачлан хэрэгжүүлж байгаа “Дэлхийг холбоно” төслийн хүрээнд зохион байгуулагдсан онлайн арга хэмжээнд  Мандах их сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо

     Японы Тохоку их сургуулиас санаачлан хэрэгжүүлж байгаа “Дэлхийг холбоно” төслийн хүрээнд 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан онлайн арга хэмжээнд Мандах их сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо. Тус арга хэмжээнд манай сургуулийн 37 оюутан оролцож, бусад улс орны их дээд сургуулийн оюутнуудтай дижитал хэлбэрээр холбогдож, бүтэн 3 сар хагасын турш өөр хоорондоо харилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцож, бие биенээсээ суралцаж, туршлагаа хуваалцсан юм.

             Өчигдөр буюу 2021 оны 9-р сарын 30-ны өдөр 2-р шатны арга хэмжээний хаалтын үйл ажиллагаа онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж, амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн арга хэмжээнд оюутнууд “Соёл уламжлалаа солилцоцгооё” сэдвийн дор нэгдэж, өөрийн орны соёл өв уламжлалын талаар харилцан бие биедээ танилцуулж, мэдээллээ солилцсоны үндсэн дээр бүлэг тус бүрээс 5 минутын илтгэл бэлтгэж оролцлоо.

                Мандах их сургуулийн Мэдээлэл, Технологийн сургуулийн Програм хангамжийн 2-р курсын оюутан О. Төгсбаяр “Монгол наадам, үндэсний хувцас”-ны талаар илтгэл тавьж оролцлоо. Улс бүр өөрийн онцлог соёл өв уламжлалтай. Тэр дундаа Монголын соёл, өв уламжлалын талаар бусад орны оролцогчид болон зохион байгуулагч Тохоку их сургуулийн зүгээс маш их сонирхож, олон янзын асуултуудыг манай илтгэгч оюутанд тавьж байлаа.

                     Арга хэмжээнд  ХБНГУ, БНСУ, Финлянд, Дани, Румын, Грузин, Польш, Тайван, Индонези, Япон, Колумб, Вьетнам, БНХАУ зэрэг улс орны оюутнууд оролцсон бөгөөд зохион байгуулагч Тохоку их сургуулийн зүгээс амжилттай оролцсон бүх оюутнуудад талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүслээ.