Мандах их сургуулийн оюутнууд Японы Тохоку их сургуулиас зохион байгуулж буй “Дэлхийг холбоно” онлайн арга хэмжээнд амжилттай оролцож байна

A- A A+
Мандах их сургуулийн оюутнууд Японы Тохоку их сургуулиас зохион байгуулж буй “Дэлхийг холбоно” онлайн арга хэмжээнд амжилттай оролцож байна

Мандах их сургуультай хамтран ажилладаг Японы Тохоку их сургуулийн Эдийн засаг, менежментийн сургуулиас түншлэгч гадаадын их дээд сургуулийн оюутнуудад зориулсан онлайн уулзалт, арга хэмжээг “Дэлхийг холбоно”  төслийн хүрээнд 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний  шатны арга хэмжээ  2021 оны 4-р сарын 8 -наас 5-р сарын 27-ныг хүртэл зохион байгуулагдсан билээ. Энэхүү арга хэмжээнд Мандах их сургуулийн оюутнууд бусад орны оюутнуудтай нэг бүлэг болон оролцож, дэлхийн нийтийг хамарсан цар тахал улс орнуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар харилцан яриа өрнүүлж, санал бодлоо хуваалцаж, өөр хоорондоо мэдээлэл солилцож, тодорхой сэдвийн дор илтгэл хэлэлцүүлсэн ба  бүлгээ төлөөлж, манай 2 оюутан илтгэл тавьж, амжилттай хэлэлцүүлсэн юм. Төслийн 2 -р үе  шат 8-р сарын 5-наас 9-р сарын 23 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ удаагийн арга хэмжээ “Соёл уламжлалаа хуваалцъя“ сэдвийн дор явагдах юм.  Мандах их сургуулиас 15 оюутан энэхүү арга хэмжээнд оролцож байна.