Тус сургууль нь 2020 онд боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлсэн Монголын анхны боловсролын байгууллага болсон бөгөөд Энэтхэгийн ‘’IRCLASS’’ менежментийн баталгаажуулалтын байгууллагаас гэрчилгээгээ гардан авсан.
Энэхүү стандартыг хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэж, дүгнэх магадлах аудитыг жил бүр хийдэг бөгөөд энэ жилийн магадлах аудитыг олон улсын байгуулага 2021 оны 6 сарын 30-нд цахимаар хийлээ.
Аудитаар үл тохирол гараагүй буюу менежментийн тогтолцоо сайн хэрэгжиж байна гэж дүгнэлээ.
Магадлах аудитад бэлтгэж, тайлан хамгаалах ажлын хэсгийн багийн ахлагчаар дэд захирал Ч.Төрбадрах багийн гишүүдэд С.Энхтуяа, Д.Доломжав, З.Булганаа, Б.Мөнхбат нар амжилттай сайн ажиллалаа.
ISO21001:2018 стандартыг хэрэгжүүлж, байнгын сайжруулалтыг амжилттай сайн хийж буй сургуулийнхаа нийт хамт олонд талархал дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье
Сургуулийн захиргаа