Мандах Их Сургуулийн Ахисан түвшний сургууль байгуулагдлаа

A- A A+
Мандах Их Сургуулийн Ахисан түвшний сургууль байгуулагдлаа

Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 01 тогтоолоор Мандах Их Сургуулийн бүрэлдэхүүний “Ахисан түвшний сургууль” байгуулагдах шийдвэр гаргалаа.

Энэхүү сургууль нь магистр, докторын сургалт, судалгааны хөтөлбөрийг сайжруулах,  үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлүүлэх ажлыг зохион байгуулах, ахисан түвшинд мэргэжил дээшлүүлэх, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, магистрант, докторантын сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.

Мандах Их Сургуулийн захирлын 2021 оны 03-р сарын 10-ны өдрийн Б/06-р тушаалаар Ахисан түвшний сургуулийн захирлаар Доктор, дэд профессор С.Цолмонг томилж, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Ахисан түвшний сургуулийн захирал С.Цолмонд цаашдын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсье.

Сургуулийн захиргаа.

2021.03.12